УЛС ТӨРУлс төрийн мэдээ
ЗГ-ын төрийн албан хаагчидтай холбоотой онцлох 5 шийдвэр

"Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гарлаа. Тогтоолд төрийн албан хаагчидтай холбоотой дараах таван шийдвэр тусгагдсан бөгөөд өнөөдрөөс хүчин төгөлдөр болж байгаа юм.
- Төрийн албан хаагчид 5 өдрийн нэг өдөр нь зайнаас буюу цахимаар ажиллуулна.
- Ажлын эхлэх цаг 07:00-08:30, тарах цаг 16:00-17:30 байхаар зохицуулав. Байгууллага дотоод журмаараа шийднэ.
- Бямба, ням гарагт ажиллуулахгүй.
- Явцын тайлан, мэдээ бичихээс чөлөөлөв.
- Төрийн байгууллагад байгаа 3,000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй.
Ингэснээр эдийн засгийн хүндрэлтэй энэ цаг үед эрчим хүч хэмнэх, түлш шатахууны хэрэглээ тодорхой хэмжээнд буурах, төрийн албан хаагчдын хиймэл ачааллыг бууруулж, бүтээмж дээшилнэ гэж үзжээ.
Д.ХАДААН














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Учрал маш зөв шийдвэр гаргаж байна. Ингэж л хуучин сэтгэхүйгээс салах хэрэгтэй. Одоо байгууллагууд, алба, хэлтэс, албан хаагчид сар бүр тайлан бичдэг, мөн улирал бүр хүснэгтэн болон тестэн тайлан гэж 2 янзаар бичдэг. Үүнийг болиулдаг нь маш сайн байна. Цаашид ахиад шинэлэг зүйл хийгээрэй амжилт!!!
Тийм шүү. Багш нарыг бол зарим удирдлагууд нь боол шиг л зардаг даа. Хивс, дрож угаах, шал шавхай цэвэрлэх нь багшийн ажил биш.
Юуны тулд цалинжаад байдаг олон жижүүр туслах ажилчид байгаа билээ.Хог цэвэрлүүлээд өдөржингөө наранд шарагдан халтайсан юм л болж байсаар ажилдаа орох энүүхэнд.
Учрал өөрөө баахан найз, хамтран ажиллаж байсан пялдагануудаа яам, агентлаг, төрийн өмчит байгууллагуудруу шахчихсан. Мэргэжлийн байгууллагадруу мэргэжлийн бус пялдаганууд шахдагаа хаяагүй болимоор юм!
Тусгай чиг үүргийн алба хаагч нарт хамаагүй шийдвэр байнадаа.
Өвөл нэг өдөр ч гэсэн машины түгжрэл багасана. Зөв шийдвэр
маш зөв алхам, шийдвэрээ албажуулаад доод шат руугаа яаралтай албажуулж өгөх хэрэгтэй. доод дарга нар ч гүлдийгээд хэрэгжүүлэх гэж удна шүү дээ
Гадны орнууд шиг бүгдээрээ нийтийн тээврээрээ зорчдог зохицуулалт хийчихвэл маш их түлш хэмнэх байх даа. Бас хувийнх төрийнх гэлтгүй ажил эрхэлж байгаа хүмүүс хөдөлмөрийн бүтээмжээ эрчимтэй дээшлүүлж ажлын цагийн зохион байгуулалтаа нягтруулж бүтээмжээ сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж Уриалах хэрэгтэй.
Үнэхээр зөв шийдвэр.Тайланд умбасан Монгол байлаа...Боловсролын салбар ч ялгаагүй.Худал бичсэн тайлан нь өндөр үнэлэгдэж хийснээ товч бичсэн нь буруудаж,муугаа дуудуулан ёс зүйгүй хэмээн ажлаасаа халагдаж явсан билээ.Энэ мэт гажуудал олон хүн хохиролгүйгүйгээр хэрэгжээд яваасай билээ.Цаашид ч олон давхар орон тооны гажуудал засагдах нь зөв.Ширээний ард хийцгүйрсэн хүмүүс их...яам,агентлаг их байдаг юм билээ.
Тайланд умбасан Монгол байлаа...
Цэцэрлэгийн захирлууд бол ажилтнуудаа байнга дарамтлаж хагас бүтэн өдөр цаг наргүй ажиллуулдгаас гадна хүүхдийн хоолны юмаар найз нөхдөө дайлаад идэж уугаад сууж байдаг ёстой шууд АТГ-ынхан барьж хорих ёстой хүмүүс шүү!!!
Дарханы шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга нар бас хүмүүсээ хагас бүтэн сайнгүй өдөр, шөнөгүй ажилуулдаг!!! Төрийн албан хаагчид маш бага цалин авдаг мөртлөө илүү цагаар маш их ажилладаг!!!
Төрийн албан хаагч нэртэй новшнууд олон байна дөө
Маш зөв бүх төрийн байгууллагад хэрэгжүүлэх хэрэгтэй .зарим нэг сургуульд ямарч хэрэгцээгүй арга зүйчид байна түүнийг цөөрүүлж нэг л байлгавал яасан юм хий сандал бөглөөд хүн загнасан хүн
Сургуулийн арга зүйчийг багасгах хэрэгтэй шүү нэг их данхар удирдлаг хийж байгаа зүйл байхгүй хүн загнасан хүн
Ажилдаа нэг өдөр цалинтай таслах сайхан щаанс гаргаж өглөө шүү..
ийм хөлдөө гараа