Пап Лео: Цөөн хэдэн дарлагч дэлхий дахиныг сөнөөж байна
Ромын пап лам Лео Африкийн орнуудаар айлчилж байгаа юм. Тэрбээр эхлээд Алжирт айлчилж, лхагва гарагт /2026.04.15/ Камерунд газардсан байна. Пап Лео пүрэв гарагт /2026.04.16/ мөргөлдөөний улмаас олон мянган хүн амь үрэгдсэн Камеруны бүсэд очжээ. Тэр тэнд үг хэлэхдээ дайнд олон тэрбум ам.доллар зарцуулдаг дэлхийн удирдагчдыг шүүмжилж, цөөн хэдэн дарлагч дэлхий дахиныг сөнөөж байна гэсэн юм
Мөн пап Лео шашны үг хэллэг ашиглан дайнаа зөвтгөх гэж оролддог удирдагч нарыг шүүмжилж, олон улсын чиг хандлагыг өөрчлөхийг уриалжээ. Тэр “Сүйрэлд хүргэхийн тулд ганцхан хором шаардлагатай байдаг бол дахин босгох ажилд нэг насаа зарцуулаад ч хангалтгүй гэдгийг дайн дэгдээгчид мэдээж байгаа. Олон тэрбум ам.долларыг аллага үйлдэж, хорлон сүйтгэхэд ашигладаг хэр нь анагаах, боловсрол олгох, сэргээн босгоход шаардлагатай нөөц хаана ч алга хэмээн үл тоомсорлодог” хэмээсэн байна.
Пап Лео Ираны дайныг ийнхүү эсэргүүцэж байгаа нь Трамп болон түүний албан тушаалтнуудын дургүйцлийг хүргээд буй. Трамп пап Леог гэмт хэрэгт зөөлөн ханддаг, гадаад бодлогын талаар мэдлэггүй гэж хэлсэн. Тэр мөн ингэж хэлсэндээ уучлал гуйхгүй гэж гүрийж байгаа юм.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.