Гадаад мэдээДЭЛХИЙ

Иранд хоригдсон Нобелийн энх тайвны шагналтан Наргесийн биеийн байдал хүнд байна

Нобелийн энх тайвны шагналтан Мохаммади Наргесийн биеийн байдал хүндэрсэн учраас хорих ангиас Ираны хойд хэсэгт байрлах эмнэлгийн зүрх судасны тасаг руу шилжүүлсэн гэж түүний гэр бүл ням гарагт /2026.05.03/ мэдэгджээ. Мөн түүний нэрэмжит сан мэдээлснээр Наргесийн даралт аюултай хэмжээнд хэлбэлзсээр байгаа учир хүчилтөрөгчийн эмчилгээгээр түүний биеийн байдлыг тогтворжуулах эмчилгээ хийж байна.

Сүүлийн үед Наргесийн биеийн байдал огцом мууджээ. Тэр эмнэлэгт хүргэгдэхээсээ өмнө хоёр удаа ухаан алдаж, зүрхний хүнд хэлбэрийн хямралд орсон байна. Гэр бүл нь мэдэгдсэнээр тэр гуравдугаар сард зүрхний шигдээсээр өвчилжээ.

50-аад настай Наргес эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэж, Иранд цаазын ял оноодгийг зогсоохын төлөө ажиллаж ирсэн юм. Тэр 2023 онд шоронд хоригдож байхдаа Нобелийн энх тайвны шагнал хүртжээ. Ираны шүүх хоёрдугаар сард түүнд долоон жил зургаан сар хорих ял оноосон байна. Тухайн үед Нобелийн комисс түүнийг нэн даруй суллахыг уриалж байсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button