УЛС ТӨР

Байнгын хороо Н.Номтойбаярын УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээж авлаа

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын дарга Г.Занданшатарт хаяглан хүргүүлсэн.

Түүний өргөдөлд дурдсанаас, “Миний бие Улсын Их Хурлын тухай хуулийн 6.6.3-т заасны дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байгааг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.

Энэ хүсэлтийг хүлээн авах эсэхийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар дөнгөж сая хэлэлцлээ. Улмаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.6 хувь нь чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авах зөв гэж үзжээ.

Энэ тухай Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудаснаа, “Төрийн байгуулалтын байнгийн хороо миний хүсэлтийг 78.6%-р дэмжлээ. Эр хүн хэлсэндээ түс тас байх нь миний зарчим” хэмээн жиргэсэн аж.

Байнгын хорооны тус шийдвэрийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

za buur iimdee tulsan uu

ганаа
ганаа

Эрийн хуйх юм даа шударга үнэн ялах болтугай амжил хүсье.

Cristine
Cristine

constantly i used to read smaller posts that also clear their motive, and that is also happening with this paragraph
which I am reading here.

Also visit my homepage ... 춘천사다리

Холбоотой мэдээ

Back to top button