УЛС ТӨР

ЧУУЛГАН: СЗХ-ны гишүүнээр Т.Цэрэнбадрал, Н.Хүдэрчулуун нарыг томилохыг дэмжив

Санхүүгийн зохицуулах хорооны зарим орон тооны гишүүнийг томилж, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигч Түдэвийн Цэрэнбадрал, Нанжидын Хүдэрчулуун нараас асуулт асууж, хариулт авсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Түдэвийн Цэрэнбадралыг СЗХ-ны орон тооны гишүүнээр томилъё гэсэн саналаар санал хураалтад 50 гишүүнээс 34 нь зөвшөөрч, 68,0 хувиар дэмжигдлээ.

СЗХ-ны гишүүнээр Нанжидын Хүдэрчулууныг дэмжье гэсэн санал хураалтад 50 гишүүн оролцож, 34 нь зөвшөөрч, 68 хувийн саналаар дэмжигдэв.

Мөн СЗХ-ны гишүүн Отгонбатын Батбилэгийг орон тооны гишүүнээс чөлөөлөх санал хураалтад 51гишүүн оролцож, 33 нь зөвшөөрч, 64,7 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын тогтоол батлагдав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button