Улс төрийн халуун сэдэв

Төрийн бүх эрхийг У.Хүрэлсүх эргүүлж, систем угсарч байгааг анзаарч байна уу

Биднийг бие биеэ У.Хүрэлсүхийн тал, Л.Оюун-Эрдэнийн тал хэмээн хардаж, хувь хүн ярингаа эх адаггүй хэрэлдэцгээж байхад төрийн тэргүүн утгаар нь улс орон дамнасан сүлжээ салбар бүрт угсарч амжлаа. Үүнийг анзаарсан нь олон. Үл анзаарагч болж жүжсэн нь ч их ээ.

Кэйсүүд дурдаад тайлбарлая. Бодохыг та хийх юм.

Нэг. Ерөнхийлөгчийн зөвлөх статусаас одоогийн У.Хүрэлсүхийн тойрон хүрээлэгчдийн бүх сүлжээг угсарч, УИХ-д суусан С.Лүндэг УИХ-ын Тусгай хяналтын дэд хороог ахлав. Тусгай хяналтын дэд хороо бол гүйцэтгэх ажиллагаа явуулдаг төрийн байгууллагуудаа УИХ дээр баздаг гол бүтэц. Чуулганд бараг суудаггүй С.Лүндэг цагдаа, тагнуулаа парламентын танхимаас ингэж базахаар тухлав. Үндсэндээ хүссэн хүнээ агнуулах, мөрдөн тагнуулах эрх рүү Ерөнхийлөгчийн баг улам шургав.

Хоёр. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Г.Занданшатараар хэсэг Засгийн газар удирдуулаад, солихдоо "хуурай хүү" Н.Учралаар сэлгэчхэж байгаа юм. Тэр нь Х.Нямбаатарыг хотын даргаас буулгангуут Ерөнхийлөгчийн экс хүргэн нийслэлийг удирдана гэдгээ зарлав. Ингэж байтал Х.Нямбаатарын хэвлэлийн ажилтныг Ерөрнхийлөгч Н.Хүрэлсүхийн үнэтэй машиныг хадгалдаг байж болзошгүй н.Нямдаваагийн гомдлоор "Халдлага үйлдсэн" зүйлчлэлээр саатуулав.

Гурав. Ерөнхийлөгчийн дүү нь УИХ-ын гишүүн У.Отгонбаяр Л.Оюун-Эрдэнэ рүү "Монгол цэргийн нэгдсэн холбоог хөдөлгөнө шүү" гэх сүрдүүлэг хүнээр хэлүүлсэн талаар УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороонд гаргасан гомдолдоо өгүүлсэн байв. "Монгол цэргийн нэгдсэн холбоо" НҮТББ бол өнөөгийн Батлан хамгаалахын сайд Л.Батлут тэргүүтэй аймгийн засаг дарга нарт суурилсан цэргийн сүлжээ юм.

Бүр У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байхаас уг ТББ түүний ажлын ахлагчийн нэрээр бүртгэгдэж, эдүгээ арадвт, зуутын системээр орон даяар хамарсан гүн сүлжээ үүсгээд буй. Үүнийг муу нэрт Х.Баттулга ганц удаа анзаарч, МАН-ыг тараах тогтоолд нэрийг нь дурдаж байв.

Дөрөв. УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг ямар шалтгаанаар улираах суурийг ҮХЦ дээр захиалчхав гэдэг бас нэг сонин өнцөг. Д.Ганзориг бол Ерөнхийлөгчөөс томилогддог статус. Сунгах аваас шүүх дээр Н.Алтанхуягийг яллах чиглэлд онилох биш гэж үү. Учир нь тэр л У.Хүрэлсүхийн АН, МАН дахь нөлөөнөөс одоогийн байдлаар хамгийн сайн ангижирмал Ерөнхийлөгчид өрсөлдөх дүр байгаа. Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин эс чадвал үндсэндээ АН-аас ч, МАН-аас У.Хүрэлсүхийн хүн Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр байна.

Ийм байдлаар хууль, шүүх, улс төрийн намууд, бизнесүүд дамнасан У.Хүрэлсүхийн сүлжээ сүүлийн өдрүүдэд улам сайн баадуугаа чангатгахаар зэхсээр байна. Хөшигний ард чанга дуугарсан бүхнийг "Хорино, саатуулна" гэх сүрдүүлэг эдүгээ ил гарч ирчхээд байна.

Парламентын засаглалтай орон гэх авч өнөөдөр Төрийн ордонд тойрсон бүх хүчтэй бүлгүүд үндсэндээ нэг хүний захиргаанд орчхов. Цаашдаа үүнийг улам гүнзгийрүүлж угсрах тусам жишээ нь н.Нямдаваагийн гомдлоор сэтгүүлч хоригдоход хэвлэлүүд дуугарч чадахгүй өнгөрч байгаа шиг байдал улам газар авна аа. Анзаарсаар байх агуулга энэ болжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
79 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Хүрэлсүх болиоч
Хүрэлсүх болиоч

Хүрэлсүх буруу ажил хийж байна. Өөрийг нь дэмжиж байвал луйварчинг ч ивээлдэг Хүрэлсүх шударгаар ажлахгүй байна. . Аюул дагуулна. ОЛОН тэрбумын луйварт хутгалдсан батцэцэг сайдыг ерөнхий сайд нь айгаад зайлуулж чадахгүй л байна.

Зочин
Зочин

Хадгаламж банкны хам ш дэ

Nuursnii hulgaich Khurelsukh
Nuursnii hulgaich Khurelsukh

Mongold daranguilal togtloo. Khurelsukh gedeg nuursnii hulgaichiin. Yahaaraa oroi zambaraagui idej baigaa hulgaichaas aigaad baidag yum be ih hurliin gishuudee!!! Ardchilal chine hamt sonoloo.

Иргэн
Иргэн

Хулих Хурандаа Хүрэлсүх мэдлэг боловсрол сайтай байсан бол гэдэг бяцхан гуниг сэхээтнүүдийн дунд байдаг!!! Түүнд хар зориг л байгаа , түүнээс түүнд өндөр боловсрол мэдлэг үнэндээ байхгүй байх боломжгүй түүх байхгүй юм билээ!!!

Зочин
Зочин

Энэ архичин толгой Хулхисүгийн эсрэг дуугарах хүн Оюукаас өөр алгө. Ялангуяа улс төрчид ийм аймхай, засаглалын талаар үзэл санаагүй байж яаж лидeр болхов дээ. Улс төрийн лидeр огт байхгүй болчихоод байна, Оюук л арай дээр юм

Зочин
Зочин
Reply to  Зочин

Гоё донгосов. Гадаад дотоод хар шар хувалзуудаа 36 жил тэжээж тэтгэж амьдруулж байгаа монгол манкуур боолуудыг Алуурчдын ардчилсан нам ч тоохгүй, ардын нам ч тоохгүй
Хүүрэнсүг ч , данх ч, цогтгэрэл ч , тэмүүжин ч , баярцогт данжаад ч, монголчуудаас гөлийтөлөө айгаад гадаад эздийнхээ хошногоны нүхэнд нуугдсан Алуурчин элбэгдорж ч , Алуурчин элбэгдохжийн боол зарц шодойсамбуу ч , баян бажаа авгай ч тоохгүй
Дээрх Алуурчид хулгайчид луйварчдад цорын ганц зорилго бий. Эрх мэдэлд хүрэх, эрх мэдлээ хадгалах, монголын баялгыг гадаад эзэддээ хамтарч зарах, монголыг аль болох цусалж амжих

Зочин
Зочин

Биe нь eрөнхийлөгч болсон ч сэтгэхүй нь цэргийн бага дарга хэвээр үлдсэн хүн. Их л галзуурч байна даа. Ээлжтэй л хорвоо доо

Зочин
Зочин

Нара гишүүн үнэн юм хэлээд яриад байгаа

Зочин
Зочин

Ингээд байвал парламентын засаглал нэр төдий болох вий дээ

Зочин
Зочин

Иймэрхүү зүйлсийг сэтгүүлчид л гаргаж тавихгүй бол жирийн хүмүүс мэдэхгүй өнгөрөх юм байна

Зочин
Зочин

Хүрэлсүх Элбэгэпштейн хоршил Монголоор тоглож байна.Хулгайч,дээрэмчин,луйварчин,авилгачдад хууль үйлчлэхээ больсон

Зочин
Зочин

Танай Оюук Нямба Женко нар өөрсдөө эхлээд систем угсарсан. Тэрийг чинь л эхлээд тараах хэрэгтэй. Хүрэлсүх эх орондоо муу юм хийх хүн биш л дээ.

Zochin
Zochin
Reply to  Зочин

Hamgiin muu muuhai ym hj bga hvn hvvrsvh

Зочин
Зочин
Reply to  Зочин

Эргүү бөгс долоогч

Nuursnii hulgaich Khurelsukh
Nuursnii hulgaich Khurelsukh
Reply to  Зочин

Eruul uu chi? Jenco Khurelsukh 2 chine neg hun

Зочин
Зочин

хахаха том тэнэгтдэг байна ш дээ орк чинь женко оюунэрдэнэ 2 нэг хүн малаа

Зочин
Зочин
Reply to  Зочин

угаасаа танхай этгээд байсан одоо бүүр өнгөрч даруйхан буулгах хэрэгтэы

Зочин
Зочин

Хэн нь үнэн худал яриад байгааг мэдэхгүй ч эрх мэдлийн төвлөрөл бол аюултай

Зочин
Зочин

Эрх мэдэл ихдэхээр хяналт сулардгийг л анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

хүрэлсүхийг ингэх тусам дагзаар нь шууд хад асга мөргүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин

Хүрэлсүг

Зочин
Зочин

Нэг хүний гарт эрх мэдэл хэт төвлөрөхөөр ардчилал л хамгийн түрүүнд сулардгийг түүх олон харуулсан

Зочин
Зочин

Хэт их сүлжээтэй хүнээс ард түмэн болгоомжлох нь зөв

Зочин
Зочин

Төрийн байгууллагууд бие даасан байх ёстой болохоос нэг төвөөс удирдуулж болохгүй

Зочин
Зочин

Эрх мэдэл ихдэхээр хяналт сулардгийг л анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Монголд сүүлийн жилүүдэд айдастай уур амьсгал нэмэгдээд байх шиг санагддаг

Зочин
Зочин

Хүмүүс талцаж хэрэлдэхээс илүү системээ харах хэрэгтэй болж дээ

Зочин
Зочин

Ali ch namiin hun baisan neg hund heterhii ih erh medel tuvloroh ni buruu

Зочин
Зочин

Ene bol zugeer neg uls turiin heruul bish yum bish uu

Зочин
Зочин

zuv sh de

Зочин
Зочин

Parliamenttai geed yaridag mortloo buh yum neg tal ruu helbiigeed bn uu daa

Зочин
Зочин

Humuus iim medeen deer l sain bodoj unshih heregtei

Зочин
Зочин

Хоржоонтой нь систем угсарсан бүхэн тэр системдээ бариулдаг нь үнэн

Бат
Бат

хэрэлдсээр бгаад хөгжихгүй гэдэг нь тодо боллоо, нэг хүний засаглал нь арай дээр, ядаж хурдан шийдвэр гарна. АН хөгжлийн төсөл хийх гээд жаахан эхлэж байтал МАН гарч ирээд зогсооно, нөгөөх нь бас адил. Ингээд нэг алхаад хоёр алхам хойшоо ухарч бна.

Зочин
Зочин

Хүүк бүр Кимын овог шиг аашилж тойрон хүрээлэгч нар нь ч Монголыг Умард Со болгож бгаа нь өдөр болгоны "ажил, сургууль таслагчдын" цуглаанаас хөрж болно.

Зочин
Зочин

Хүүк бүр Кимын овог шиг аашилж тойрон хүрээлэгч нар нь ч Монголыг Умард Со болгож бгаа нь өдөр болгоны "ажил, сургууль таслагчдын" цуглаанаас хөрж болно.

Зочин
Зочин

Уг нь тэгэх нь хууль бусаар барахгүй том гэмт хэрэгт тооцогддог.

Зочин
Зочин

Наад хүн чинь ерөнхийлөгчийг парламентаас сонгодог ямарч албан тушаалтан томилдоггүй бэлэг тэмдэг болгочоод бууя тэгэхгүй бол үргэлж еөк ерөнхий сайд 2 муудалцах юм бна гэж хэлсэн хуулиа оруулж ирэхээр нь чи зүгээр захиалгын сэтгүүлч гэдгээ мэдэх болноо

Доогий
Доогий

Муу бна

Зочин
Зочин

Хүрэлсүхээс бусад нь өөрийн гэсэн толгойгүй болсон гэжүү

Зочин
Зочин

Хөөрүү дэслэгч бэнзэний үйлдвэрээ дуусгаж чадахгүйм бол яах гэж эхэлсийм бэ

Зочин
Зочин

Хууль шүүхийг eрөнхийлөгчийн гарт байлгадаг маш буруу юм байнаа. Нилээн ухаантай хүн л биш бол, ялангуяа Хүүк шиг тэнэгдүү хөөрүү хүн eрөнхийлөгч болчихвол яг ингэж тэнэгтээд хуулийн байгууллагыг нохойд барьдаг мод болгоод байх юм байна

Лай вэ?
Лай вэ?

Бүх ард түмний сонгуулиараа зайлуулахгүй бол Путин шиг хачиг шиг наалдчаад салахгүй хүүр юм аа нээрээ

Зочин
Зочин

Ингэж их дүвчигнэх тусмаа чанга унанаа Хүрэлсүх. Бодь групын төмөр зам, нeфтийн үйлдвэрээс идсэн олон зуун сая долларын хэрэг нь илрэхээс үхтлээ айж, буусан ч ард нь хамгаалаад явах сүлжээгээ угсрах гэж чичрэн дайрч байгааг чинь бид мэдээд байна мэдээд байна

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

ийм тогтолцоо байж болохгүй
ийм тогтолцоо байж болохгүй

Төрийн бүх томилгоонд оролцсон ерөнхийлөгч аюултай. Нөгөө УИХ эрх мэдэлгүй, ерөнхийлөгчийн заавраар, ерөнхий сайд нь сайд нараа томилдог, огцруулдаг тогтолцоо аюултай даа.

Иргэн
Иргэн

Энэ чинь төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэмт хэрэгшдээ

P. Natsagdorj
P. Natsagdorj

Xurelsuxiin xaanchlal ali ert exleed odoo tuguldurjij tugsguliin shatandaa yavj baina.

Монгол
Монгол

Хүзүүгүй хулгайч утсан хүүхэлдэй бандер жүүд нартай уулзаж холбоотой бдаг новшийн хүүрэнсүгийг зайлуулж яллах цаг удахгүй ирнэ

ЗочинХ
ЗочинХ

Хүүк тийм балай юм хийх хууль эрх зүйн боломжгүй. Угаасаа хугацаа нь дуусч байгаа. Эвсэл болвол ирэх сонгуулиар навс унана. АН эвсээгүй тохиолдолд 27,28 оныг батаараа авах нь тодорхой болсон шдэ.

Зочин
Зочин

Монголын заяа их дээ гэдэг үгийг энэ хурандаа мэддэггүй юм байх даа

Зочин
Зочин

Даварсан хулгайч чанга л унах жамтай

Зочин
Зочин

бүр дэндэж байна. Арьсаа хамгаалах гэж хувиа хичээсэн амьтан юмаа

Зочин
Зочин

назарбаев гарч ирж байна уу

Зочин
Зочин

Хүрэлсүхийн тархинд Элбэгдорж түрээсгүй оршиж бна, Элбэгдоржын тархинд Епштейн оршиж бгаа ингээд Монголын Төрийг Мексик эсвэл Колумб шиг бүлэглэлүүдээр дамжуулан удирдан чиглүүлэх болж бна л даа. Епштейн үхсэн ч АНУ ын гадаад бодлогод систем нь үйлчилсэн хэвээр байгаа шүү.

Зочин
Зочин

Гэмт хүн гэлбэлзэнэ

zochin
zochin

хүрэлсүх өөрөө бүхнийг захирахын төлөө л зүтгэж байгаа болохоос Монголын төлөө гэх сэтгэлгүй хүн бололтой.Хугацаа нь дуусахаар зайлах байлгүй дээ.дараагийн ерөнхийлөгчөөр олигтойхон хүн сонгох юмсан даа.МЦНХ гэдэг төрийн бус байгууллага ер нь хэнд хэрэгтэй юм бэ.Хүрэлсүхийг хамгаалах гэж байгуулсан юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button