Д.Сарангэрэл: Ухань хотоос ирэх 30 оюутан тус бүрийг тусгай өрөөнд байршуулна

УИХ-ын гишүүд шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар Монгол Улсын Засгийн газрын мэдээллийг сонсож байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Шинэ коронавирус агаар дуслаар дамждаг. Нууц үетэй. Тиймээс өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалах тал дээр онцгой анхаарахыг анхааруулж байна. Мэргэжлийн эмч, эрдэмтэн докторуудын зөвлөл байгуулан ажиллаж байна. Мөн ДЭМБ-ийн сургалтыг шуурхай, тасралтгүй явуулж байгаа. Нэгдүгээр сарын 03-нд ДЭМБ коронавирусын талаарх мэдээллийн анх өгсөн. Одоогоор Монголд илрээгүй ч, эрүүл мэндийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Ухань хотоос гуч гаруй оюутнаа маргааш /2020.02.01/ авч ирнэ. Эхний ээлжинд ХӨСҮТ-д тусгай хаалгаар оруулан хүн бүрийг тусгай өрөөнд байрлуулахаар бэлдсэн.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Цахим орчинд худал мэдээллүүд тархаж байна. Австрали улсад Монгол залуу коронавирусээр өвчилсөн гэх мэдээлэл тархсан. Сүүлдээ биш болж таарсан. Мөн эхэндээ амны хаалтаа сайн зүүгээрэй гэдэг мэдээлэл явж байсан бол одоо амны хаалт шиг хэрэггүй юм байхгүй болчихсон байна. Хаалганы бариулд марл ороох хэрэггүй гэх мэдээлэл ч яваад байгаа. Баталгаатай мэдээлэл байна уу. Мэдээллээр хангах тал дээр ажилламаар байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл: Амны хаалт битгий зүү гэх мэдээлэл эрүүл мэндийн салбараас гараагүй. Амны хаалтаа зүүж эрсдлээс өөрсдийгөө хамгаалахыг уриалж байгаа. Хаалганыхаа бариулыг марлаар ороох явдал социализмын үеэс гарсан байдаг. Тухайн үед хлороминтай марл хаалгандаа ороодог байсан л даа. Тийм чиглэл өгөөгүй байхад зарим байгууллага сайн дураараа хаалганы бариулд марл ороож харагдсан.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зөв байна. Тэгэхдээ нийслэл хотоос хол байвал зүгээр байсан юм.