Top StoriesГадаад мэдээДЭЛХИЙ

Жин: Хамтлагтайгаа л хамт биш бол карьераа үргэлжлүүлэх шалтгаан байхгүй гэж би үргэлж боддог байсан

BTS хамтлагийн гишүүд цэргийн албаа хааж, гуравдугаар сард “ARIRANG” цомгоо гарган эргэн ирсэн. Мөн тэд эргэн ирэлтээ тохиолдуулан дэлхийн аялан тоглолт хийж байгаа билээ. “Rolling Stones” сэтгүүл тус хамтлагийн гишүүн болгонтой ярилцлага хийжээ. Энэ удаад Жиний өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.

Би таны “Loser” гэдэг ганцаарчилсан уран бүтээлд үнэхээр дуртай.

Тэр дуун дээр би Чой Ена гэдэг солонгос уран бүтээлчтэй хамтарч ажилласан юм. Одоо би хий насаараа бол 35-тай, харин олон улсын жишгээр бол 33 настай. Гэхдээ энэ уран бүтээл дээрээ арай залуу уур амьсгал гаргаж өгөхийг хичээсэн. Танд таалагдсаныг сонсоход маш сайхан байна. Би рок чиглэлийн урсгалуудад илүү дуртай болохоор ганцаарчилсан цомогтоо тийм рок дуу авиа заавал оруулна гэж боддог байсан юм. Тийм ч учраас би продюсерүүддээ ердийнхөөсөө илүү их санал хүсэлт тавьсан. Цомог дээр ажиллаж эхэлж байхад дуу маань тийм ч хүчтэй сонсогдохгүй байсан учраас би “Хашхирдаг хэсгийг нь арай чанга болговол ямар вэ, дуугаралтыг нь өөрчилбөл яах вэ?” гэх мэт зүйлс хэлж, маш олон засвар хийсэн.

35 настай, тэгээд айдол байх ямар санагддаг вэ? Та маш залуухан харагддаг, биеэ ч сайхан авч явдаг, гэхдээ үүнийг сэтгэлдээ хэрхэн хүлээж авдаг вэ?

Айдол байх нь бие бялдрын хувьд үргэлж хэцүү байдаг. Өмнө нь хийдэг байсан бүжгийн хөдөлгөөнүүд одоо арай илүү хүнд санагддаг болсон нь үнэн ч гэсэн энэ бол миний үүрэх л ёстой ачаа. Үзэгчдийн өмнө би өөрийгөө хамгийн шилдэг хэлбэрээрээ харуулах ёстой. Тийм учраас илүү их хичээх хэрэгтэй болдог. Үнэнийг хэлэхэд, би бусад гишүүд шиг тийм сайн бүжиглэж чадахгүй байгаагаа мэддэг. Тийм болохоор би үргэлж бэлтгэлдээ бусдаас эрт ирж, эсвэл тарсны дараа үлдэж бэлддэг байсан. Одоо ч гэсэн тэгдэг.

Гэхдээ л царайлаг хэвээрээ л байна шүү дээ.

Тийм ээ, тэр талаар би азтай байх. Бүгдээрээ маш царайлаг ч гэлээ би бусад гишүүдээсээ арай илүү царайлаг гэж боддог. Хамтлаг дотроо надад хамгийн шилдэг нь байж чадах ядаж нэг зүйл байх хэрэгтэй шүү дээ (инээв).

Таны ганцаарчилсан аялан тоглолт рок эрч хүчтэй байсан нь хамтлагтайгаа хийдэг зүйлээс маш өөр байлаа. Энэ туршлага цомог бүтээхэд болон цаашид BTS-тэй хамт аялан тоглолт хийхэд хэрхэн нөлөөлсөн бэ?

Би амьд хөгжмийн хамтлагтай хэдхэн сар л аялан тоглолт хийсэн. Харин BTS-тэй арван жил гаруй хугацаанд аялан тоглолт хийж байна. Тийм болохоор тэр хамтлагтай ажилласан туршлага тийм ч том өөрчлөлт авчрахгүй байх. Манай хамтлаг арав гаруй жилийн турш хамтдаа хөгжим бүтээж, бие биеээ маш сайн ойлгодог болсон. Тиймээс бид аялан тоглолтынхоо хэмнэлд ямар ч асуудалгүйгээр буцаад орж чадна байх. Бүх гишүүд аялан тоглолт хийхийг маш их хүсэж, тэсэн ядан хүлээж байсан. Тэднийг гүйцэж хурдтай ажиллахад хэцүү байгаа ч чадахаараа хичээх болно.

Зургийн эх сурвалж: Music Mundial

Хамтлагийн гишүүд цомгийнхоо дуунуудыг бичих явцад та ганцаарчилсан аялан тоглолтоо дуусгаж байсан. "ARIRANG" цомог үнэхээр гоё болсон, гэхдээ та цомог бүтээх ажилд арай илүү оролцсон бол бүр ч гоё байх байсан болов уу гэж төсөөлж байна.

(Инээв) Илүү дээр байх байсан гэж би ч бас бодож байна. Гэхдээ бусад гишүүд цомог дээр маш гайхалтай ажилласан. Дээрээс нь би шунаж, өөрийнхөө дуунуудыг нэмэхийн тулд бүх ажлыг хойш нь татсан бол цомгийн талаарх энэ ярилцлага хэдэн сарын дараа болох байсан байх. Тэр хооронд шүтэн бишрэгчид маань их уйдна шүү дээ. Дуу бичих хуваарь гурван сарын өмнө гарчихсан байсан, харин миний аялан тоглолтын хуваарь бүр түүнээс ч өмнө гарчихсан байсан. Тийм болохоор цаг хугацааны хувьд яасан ч таараагүй юм.

Та дуу бичихэд хажууд нь байгаагүй ч гишүүд таны рок хөгжмийн хэв маягаас нөлөө авсан юм шиг санагдсан. Таны дуртай, сайн ашиглаж чаддаг тэр рок элементүүдийг шингээсэн юм шиг санагдлаа.

Энэ цомогт рок элементүүд тийм ч их байгаа эсэхийг мэдэхгүй юм. Эцсийн эцэст манай хамтлаг үргэлж хип хоп суурьтай байсаар ирсэн. Бусад гишүүд маань ч бас рок хөгжимд дуртай, гэхдээ би хамгийн том шүтэн бишрэгч нь. Тийм ч учраас миний ганцаарчилсан цомог рок хэв маягтай. Харин тийм том нөлөө үзүүлсэн эсэхийг сайн мэдэхгүй байна.

Цомгийн сүүл хэсгээр рок аялгуу илүү тод сонсогддог.

Бусад гишүүд миний тоглолтыг үзээд өөрсдөө ч бас тайзан дээр гарч дуулахыг маш их хүсэж байгаагаа хэлсээр байсан. Тэгэхээр хэрвээ би ямар нэг зүйлд нөлөөлсөн бол миний аялан тоглолт бусад гишүүдэд маш их хүсэл эрмэлзэл төрүүлж, бага зэрэг түлхэц болсон байж магадгүй. Бага зэрэг нөлөөлсөн байх талтай. V нэг удаа миний тоглолтод тусгай зочноор оролцсон юм. Тэгээд намайг тоглохыг хараад тайзаа маш их санасан болохоор шууд нулимс дуслуулж байсан.

Таны бүх цаг үеийн хамгийн дуртай рок дуу юу вэ?

Миний хамгийн дуртай дуу бол “Coldplay” хамтлагийн “Viva La Vida”. Би тэдний концертод хоёр удаа зочноор оролцож байсан. Хэдийгээр миний гарах ээлж болоогүй байсан ч би тэр дууг дуулахыг заавал үзэхийг хүссэн юм. Тийм болохоор тайзны ард ганцаараа тэр дууг үзэнгээ үсэрч байснаа санадаг. Мэдээж өөр олон гайхалтай, алдартай дуунууд байгаа ч энэ дуу надад үнэхээр онцгой санагддаг. Тайзан дээр явж эхлэхэд миний зүрх хүчтэй цохилж эхэлдэг. Энэ дуунд хүний сэтгэлийг хөдөлгөж, догдлуулдаг чанар бий. Шинэ санаа, урам зориг өгдөг тийм л дуу. Тийм учраас ганцаарчилсан цомгоо хийж байхдаа энэ мэдрэмжийн талаар маш их бодсон.

Хамтлагийнхаа хамгийн ахмад нь байна гэдэг тодорхой хэмжээний хариуцлага дагуулдаг байх. Хамтлагийнхаа хамгийн ахмад нь байхын юунд нь дуртай, юунд нь дургүй вэ?

Би хамгийн ахмад нь боловч хамтлаг дотроо гишүүд надтай ах гэж харьцдаггүй. Ингэж хэлэхээр хачин санагдаж байна уу. Тэд намайг ах гэж боддоггүй байх. Би ч гэсэн ах шиг аашилдаггүй. Гэхдээ тэд намайг “ах аа" гэж дуудаж, чөлөөтэй харьцах үед нь би хамгийн их дуртай байдаг. Эсрэгээрээ таалагддаггүй зүйл гэвэл тэд хэтэрхий дундаа орох байх. Жишээлбэл, өгзөг рүү алдах ч юм уу. Тэр нь миний хамгийн дургүй хэсэг гэж хэлж болно [инээв].

Ташрамд хэлэхэд, 35 гэдэг бол маш залуу нас шүү дээ.

Тийм шүү би мэднэ, мэднэ. Гэхдээ 25 нас болон 35 насны хооронд гарцаагүй ялгаа байдгийг би ойлгосон.

Зургийн эх сурвалж: Music Mundial

Тэгээд та хамтлаг дотроо үүнийг хамгийн түрүүнд мэдэрдэг гишүүн нь байх.

Яг тийм. Нэг удаа манай хамтлагийн гишүүн "Жин ах аа, танд хэцүү байвал илүү их хичээвэл давж гарч чадна шүү дээ" гэж хэлж байсан юм. Тэр надаас хоёр, гурван насаар дүү л дээ. Тэгээд хоёр, гурван жилийн дараа над дээр дахиж ирээд "Хөөх, таны насан дээр ийм хэцүү санагддаг байсныг би огт мэдсэнгүй" гэж хэлсэн.

Та Солонгосын "Kian’s Bizarre B&B" энтертайнмент нэвтрүүлэгт оролцсон нь маш амжилттай болж, олон хүнд таалагдсан. Тэр шоунд оролцсон нь карьерын цаашдын боломжийн талаарх бодолд тань нөлөөлсөн үү?

Хамтлагтайгаа л хамт биш бол карьераа үргэлжлүүлэх шалтгаан байхгүй гэж би үргэлж боддог байсан. Ганцаарчилсан уран бүтээлийн карьер миний хувьд тийм ч чухал биш байх. Хэрвээ би ямар нэг зүйл хийнэ гэвэл фэнүүд маань уйдсан үед хамтлаг дотроо арай өөр зүйл л туршиж үзэх байх. Би жүжиглэх эсвэл тиймэрхүү зүйл сонирхдоггүй.

Одоо та жүжиглэх талаар бодохоо бүрмөсөн орхисон уу? Энэ асуулт үргэлж л яригддаг байсан шүү дээ.

Би жүжиглэх талаар сүүлийн хэдэн жилийн турш огт бодоогүй. Цаг хугацааны хувьд тохиромжгүй байх болно гэж бодсон юм. Одоо бол маш урт хугацааны туршид жүжгийн карьер хөөх тохиромжтой цаг хугацаа олдохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Ирэх таван жилийн хугацаанд тавьсан хамгийн том хувийн зорилго юу вэ?

Миний хамгийн том мөрөөдөл бол BTS-тэй хамт аялан тоглолтоор явж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн аль болох олон шүтэн бишрэгчидтэйгээ уулзах. Гэхдээ бид нар анх аялан тоглолтынхоо төлөвлөгөөг харахад тийм ч олон хот байгаагүй, гурваас дөрвөн сар орчим үргэлжлэхээр байсан. Тэгэхэд нь би "Бид нар эргэж ирчхээд, маш олон шүтэн бишрэгчдээ очиж уулзана гэж амласан шүү дээ. Энэ нь амлалтаа зөрчиж байгаа юм шиг санагдаж байна. Үүнээс илүү олон хотыг багтаахаар аялан тоглолтоо дахин төлөвлөмөөр байна" гэж хэлсэн. Тэгж л бид нар аялан тоглолтын хуваарийг гаргасан юм. Дөрвөн сарын аялан тоглолтыг нэг жил гаруй хугацаа болгон сунгаж чадсан.

Эх сурвалж: Rolling Stones

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хамтлагаа ингэж үнэлдэг нь гоё юм аа

Зочин
Зочин

Жин үнэхээр фэнүүдээ боддог хүн юм

Зочин
Зочин

35 tai gehed uneheer zaluu haragddag shuu

Зочин
Зочин

BTS neg negneesee ymar ih uram avdag ni medregdej bn

Зочин
Зочин

ARMYuud ene yariltslagiig unshaad l uilah bh daa

Зочин
Зочин

Бусдаасаа эрт ирж бэлддэг гэдэг нь мундаг зан чанар байна

Зочин
Зочин

Жин рок урсгалд үнэхээр хайртай нь мэдрэгддэг

Зочин
Зочин

Viva La Vida songoo helehed ni buur hair hurlee

Зочин
Зочин

Jin rock style aar duulhad ih zohidg

Зочин
Зочин

Хамтлаггүйгээр утгагүй гэж хэлж байгаа нь үнэхээр үнэнч сонсогдлоо

Зочин
Зочин

Түүний ярьж байгаа бүхэн их бодитой санагдлаа

Зочин
Зочин

Taizan deer garsan huni setgel ymar bdgiig saihan yarijee

Зочин
Зочин

BTS butsaad aylal hiij baigaad bayarlaj bn

Зочин
Зочин

Хамгийн ахмад нь мөртлөө хамгийн хөгжилтэй нь байдаг нь гоё

Зочин
Зочин

Фэнүүдтэйгээ уулзахыг хамгийн том мөрөөдөл гэж хэлсэн нь сэтгэл хөдөлгөлөө

Зочин
Зочин

Jin ystoi daruuhan hun shuu hamtlagaa geed l yarij bn

Зочин
Зочин

Жин инээж ярьдаг ч дотроо их хичээдэг хүн юм байна

Зочин
Зочин

Coldplay tai hamtarsan ni ystoi tom zuil shuu

Зочин
Зочин

Neg negnee sanaj uilj bsan gedeg ni uneheer huurhun

Холбоотой мэдээ

Back to top button