“МИАТ” Ухань дахь 31 оюутныг МАРГААШ эх оронд нь авчирна
Засгийн газрын хуралдаанаас шинэ коронавирусын дэгдэлтийн голомтын бүс Ухань хотод байгаа оюунтуудаа эх оронд нь авчирах шийдвэр гарсаны дагуу “МИАТ” компани Ухань руу нисэх бэлтгэлээ хангаад байсан билээ.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 31-ний өдөр Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг Хятадын тал зөвшөөрсөн.
Иймд Засгийн газрын үүрэг болгосны дагуу “МИАТ” ТӨХК-ийн онгоц 31 оюутнаа авч ирэхээр өнөөдөр /2020.01.31/ 23:00 цагт Чингис Хаан олон улсын нисэх буудлаас хөөрч хоёрдугаар сарын 01-ны 06:40 цагт Улаанбаатарт буцаж газардах юм байна.
Үндэсний агаарын тээвэрлэгч улсынхаа өмнө тодорхой үүрэг, хариуцлага хүлээж байдаг. Далайд гарцгүй манай орны хувьд агаарын тээвэр нь стратегийн чухал салбар төдийгүй яг ийм үед Монгол Улс Үндэсний тээвэрлэгчтэй байхын утга учрыг МИАТ компани харуулах нь ээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн байна. Үйлс нь бүтэх болтугай.
яагаад хотынхоо төвд нь халдвартай байж магадгүй иргэдээ авчирч байгаа юм бэ. хуучны барилга хөсүт тийм сайн битүүмжлэлтэй юм уу.