Хезболла Трампын зуучилсан гал зогсоох тохиролцооноос татгалзжээ
Ираны дэмжлэгтэй үйл ажиллагаа явуулдаг Хезболла бүлэг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын зуучилсан Ливан, Израилын гал зогсоох тохиролцооноос татгалзжээ. Мөн Израил Ливанаас цэргээ татахгүй гэж мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар Израил Ливаны газар нутгийн 20 хувийг эзэлсэн байгаа.
АНУ-ын албан тушаалтан мэдэгдэхдээ энэхүү гал зогсоох тохиролцоо нь Хезболла бүлэг гал нээхээ бүрэн зогсоож, өмнөд Литаниас бүх байлдагчаа шилжүүлэхээс хамаарна гэж хэлж байсан юм. Хезболла бүлэг гал зогсоох тохиролцооноос татгалзсан нь Ираны дайныг дуусгах хүчин чармайлтад хүндрэл авчирсан дахин нэг явдал боллоо. Учир нь Ираны дайныг дуусгах аливаа тохиролцоонд Ливан дахь мөргөлдөөнийг зогсоох талаар багтаах ёстой гэж Техран мэдэгдсэн. Ираны Хувьсгалт гвардын Кудс хүчний командлагч хэлэхдээ Израил хамгийн багадаа дайн эхлэхээс өмнөх хил рүүгээ буцаж очих ёстой гэсэн юм. Тус хүчин 1982 онд Хезболла бүлгийг байгуулсан байна.
Ливанаас гадна Газын зурвас, Израилын хойд бүс болон Кувейтэд мөргөлдөөн үргэлжилж байгаа юм. Эдгээр нь бүгд АНУ-ын зуучилсан гал зогсоох тохиролцоотой бүсүүд. Үүнээс харвал Трампын зуучилсан гал зогсоох тохиролцоонууд хэрэгжихгүй байна. Тохиролцоонууд нь хэрэгжихгүй байгаа Трамп лхагва гарагт /2026.06.03/ гал зогсоох тохиролцоонууд нь дунд зэргийн эрчимтэй байлдах гэсэн агуулгатай гэж хэлжээ.
Эх сурвалж: Reuters















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.