“Lego” 12,060 хэсэгтэй хамгийн том тоглоомоо танилцуулжээ
“Lego” компани энэ долоо хоногт 12,060 хэсэгтэй Саграда Фамилиа сүмийн тоглоомоо танилцуулсан байна. Эвлүүлсний дараа 62 см өндөртэй байх энэхүү тоглоом нь 799.99 ам.долларын үнэтэй аж. “Lego” Нью-Йорк хотын тэнгэр баганадсан барилгууд, Эйфелийн цамхаг гэх мэт дэлхийн дурсгалт газруудын цуглуулгын нэг хэсэг болж гаргаж байгаа юм.
Барселона хотод босож буй Саграда Фамилиа сүм нь 144 жилийн дараа баригдаж дуусах дөхөж байгаа. Тус сүмийн загварыг гаргасан архитектур Антони Гауди таалал төгссөнөөс хойш 100 жил өнгөрчээ. “Lego” компанийн загвар хариуцсан дарга Рок Жгалин Кобе мэдэгдэл хийхдээ “Бидний зорилго бол Гаудигийн гаргасан загварыг хүндэтгэн, түүний хүсэл тэмүүллийг буулгаж, сүмийн ер бусийн нарийн диталыг гаргах байсан” гэсэн байна. Тоглоом энэ жилийн арваннэгдүгээр сард худалдаанд гарах бөгөөд "Lego" урьдчилсан захиалга авч байгаа аж.
Эх сурвалж: CNN















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.