Засгийн газар ганхах чимээнээр Б.Энхбаяр сэрэв

Улиран удирдаж буй салбартаа шинэчлэл хийж чадаагүй Батлан хамгаалахын сайд Д.Батлутад хариуцлага тооцохын оронд хаацайлсан гэж үзсэн тул АН-аас Ерөнхий сайдыг огцруулах акц эхлүүллээ. Ийм Н.Учралын тэргүүлсэн Засгийн газар дөрөө олж, дүнгээ сонсдог 100 дахь хоногтоо ч хүрч амжилгүй ганхаж эхлэв. Засгийн газрын чадамж, бүрэн эрх хөндөгдөж танхимаараа "татан буугдах" асуудал яригдаж эхэлмэгц Б.Энхбаяр "хэлд оров".
Тэр "Бодь"-ийн нүүрсний хэрэгтэй холбоо гэрээ хэлцэл, улс төрийн нөлөөллийг дэлгэнэ хэмээн барьцаалсаар сайдын суудлаар наймаалцсан. Улмаар Ерөнхий сайдын ачаанаас үүрэлцэж, Засагт ирсэн галыг хамгийн түрүүнд унтраалцах учиртай ЗГХЭГ-ын даргаар томилогдсон.
Өөрийнх нь хэлдгээр ёстой л жадны үзүүр, сэлмийн ир явах алба. Харин хаврын улс төрийн гол дүр болж телевизийн нэвтрүүлэг, чуулганы танхимаар гэмт хэрэг ярьж гүйсэн тэрбээр ичээндээ орсон могой мэт тэг дугариглаж "хэвтсээр" одоо л сэрэв бололтой.
Жишээ татахад, 10 хоногийн өмнө О.Батнайрамдал гишүүн байнгын хорооны хурал дээр Б.Энхбаярыг хайж, олон тасалгаатай өрөөндөө нуугдаад байлгүй, гарч ирж асуултад хариулахыг шаардаж байв.
Харин "Бодь" группэээр барьцаалж Засгийн газрын босго давснаас хойш өмнөх ярьснаа мартаж, оройлон шийдэх авлигын хэргүүдээ умартаад байсан Б.Энхбаяр өчигдөр болсон байнгын хороод нэлээд дуу шуутай оролцлоо.
Тухайлбал, төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх үеэр " Хариуцлагыг дээрээсээ эхлэх ёстой гэж боддог. Тийм ч үйлдлээр өнөөдрийг хүртэл ажиллаж ирсэн. Ерөнхий сайд байсан намын ЕНБД байсан хүмүүстэй холбоотой олон арван сая ам.долларын үйл баримтыг баримтаар нотолж ярьж хуулийн байгууллагад шилжүүлсэн" хэмээсэн.
Уг яриа нь Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын тухай болох нь хэнд ч тодорхой байв. Б.Энхбаяр дээр нэр дурдагдсан хүмүүсийг авлига, албан тушаалын хэргийг баримтаар илчилнэ, нүүрсчидтэй үзэлцэн өнөө маргаашгүй шоронд хорино гэж Монголоор дүүрэн хашхирсан ч усанд хаясан чулуу мэт замхарсан. Түүнд цаг хугацаа, албан тушаал, эрх мэдэл дутсан уу гэвэл үгүй.Баримт хийгээд зоригийн асуудал хөндөгдөх болов уу.
Б.Энхбаяр
- Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт ХЗДХ-ийн сайд
- Г.Занданшатарын Засгийн газарт ХЗДХ-ийн сайдаар ажилласан.
- Н.Учралын Засгийн газарт ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байна.
Дээрхээс харахад түүнд авлигын эсрэг тэмцлээ мухарладаггүй юм аа гэхэд хөвөрдөх боломж өчнөөн байв. Гэвч хэн ашигтай талд үйлчилж, эрх мэдэлд хүрсэн нэгнийг бараадсаар энэ хүрэв. Тухайлбал, Л.Оюун-Эрдэнэд зүтгэж, нүүрсний сонсголыг ахалж, шударга ёсны дуу хоолой болно гэдгээ зарлаж явсан.
Дараа нь Г.Занданшадарт өмнө "Засгийн газар, УИХ-ын идэж уусныг илчилнэ" гэх агуулгаар уриа лоозон бол дахин ХЗДХ-ийн сэнтийд очсон. Г.Занданшатарын Засгийн газар унах гал нь ч Б.Энхбаяр байсан.
Өдгөө дараагийн шургалах нүхээ хайх мэт Засгийн газар ганхах чимээнээр санаж, сэрж эхэлсэн нь энэ.
Эргэн сануулахад, Н.Учралын танхим бүрдэхийн өмнө Б.Энхбаяр МАН-ын удирдлагын хүрээнд "Нүүрсний сонсголын үеэр Д.Баясгаланд холбогдох асуудлыг хэн хэрхэн дар гэж чиглэл өгснийг ил зарлана. Та нар намайг орхих гэж байгаа бол би мэдээлнэ" гэж сүрдүүлсэн гэдэг.
Ерөөс түүний яаж ийж байгаад Засгийн газрын бүрэлдэхүүн багтсан нь хууль хүчний байгууллагаас өөрийгөө хамгаалсан үйлдэл байсан гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Учир нь, тухайн үед Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, БЗС-гийн захирал асан О.Сийлэгмаа, "шилэн” хочит Б.Цогтгэрэл нар тус тус ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын хууль зөрчсөн байж болзошгүй үйлдлүүдлийг шалгуулахаар АТГ-т хандаад байсан юм.
Тухайлбал, Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Б.Энхбаярыг албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж Нүүрсний сонсголын зорилгыг хазайлгасан, “Бодь интернэшнл” ХХК-тай холбогдох хэргүүдийг далдалсныхаа төлөө нийт 1.3 сая ам.долларын авлига авсан зэрэг шалтгаанаар АТГ-т хандсан. Ингэхдээ гэрчийн мэдээлэл, хоёр цагийн видео бичлэг, 10 минутын аудио бичлэг, гар утасны бичлэг зэрэг баримтыг хавсарган хүргүүлснээ тодотгосон билээ.
Д.ХАДААН















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бамбай хоншоорт хорт могой
Эрх мэдэл зөндөө байсан. Яагаад шийдэж чадахгүй байгаа юм. Дээрээс дарамтлаад байгаа бол ард түмэнд шударгаар хэлээч арга хэмжээ аваач
Үнэхээр бүтэхгүй хүн, яана даа энэ улс орон ийм сайдтай
Одоо засаг огцруулбал УИХ -ыг тарааж,дахин сонгууль явуулах хэрэгтэй,энэ хугацаанд төрийг самарч байгаа хулгайч нарыг бүгдийг нь шоронд хорьж ,цэвэрлэгээ хийх хэрэгтэй дээ.
Засаг ганхахаар л дуугардаг улс төрч олон болж дээ
Үнэхээр баримттай юм бол эртхэн ил болгох байсан байх
Улс төрийн тохироо хэтэрхий их болсон юм биш үү
Хэн нь үнэн ярьж байгааг иргэд ялгаж мэдэхэд хэцүү болжээ
Харин тийм ээ ???
Албан тушаалын төлөө зарчим нь өөрчлөгддөг хүмүүсээс залхаж байна
Uls turd zarchim gej yum baidag bol alban tushaal soligdson ch ug ni oorchlogdohgui baimaar yum
Шударга ёс ярьдаг хүмүүс эрх мэдэлтэй байхдаа юу хийснийг нь л хармаар байна
Hen negenii tald orohgui geed baidag ch etsestee bugd l neg tohiroon deer ochdog yum bish uu
Засаг ганхахаар л олон хүн гэнэт идэвхтэй болдог нь сонин санагддаг
Barimt ni baidag yum bol yagaad heden jil bolood garch irehgui baigaa yum bol
Хэн нь үнэн ярьж байгааг ойлгоход улам л хэцүү болж байна даа
Neg heseg ni avligatai geed yariad baisnaa daraa ni hamtraad ajillaad yavchih yum
Улс төрийн тэмцэл гэхээсээ илүү хувийн ашиг сонирхлын зөрчил мэт харагдаж байна
Ajil hiisen ur dungeer ni dugneh heregtei bolohoos yariagaar bol bugd sain humuus
Заримдаа хэн нэгнийг шүүмжлэхээс илүү систем нь өөрөө асуудалтай юм шиг санагддаг
Uls turiin tomchuud hoorondoo margaldaad suuh hoorond ard tumnii amidral deerdehgui l baina
Батцэцэгийн суудлыг авах гэж Булгантуяа эртнээс хор найруулж талх Ганхуяг халтар Номин Сү-ийн баньд Баттүшиг нарын хулгайчид нийлж сошиалыг солиоруулж байна