УЛС ТӨР

Нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй “муухай” МОНГОЛ ЗАН

Дэд сайд асан Ж.Амарсанаа Засгийн газрын зөвшөөрөлгүйн улмаас шинэ коронавирусийн голомт болох урд хөршийн Ухань хот руу сайн дурын эмчээр явж чадахгүй хүрээд байна.

Тэрээр энэ тухайгаа өчигдөр /2020.02.02/ өөрийн цахим хуудаснаа “Хил хаасан тул ЗГ-ын зөвшөөрөлгүй бол Ухань бүү хэл Эрээн ч орох боломжгүй болжээ. Уг нь өмнөд хөрш маань Монгол эмч ирлээ л гэж хүлээж авахаас Ардчилсан нам юм уу, Ардын намын эмч гэж харахгүй шүү дээ” хэмээн гоморхон нийтэлжээ.   

Эл гоморхол өнгөрөгч баасан гарагийн /2020.01.31/ чуулганы хуралдаанаас үүдэлтэй. Учир нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэд сайд асан Ж.Амарсанааг олны нүдэн дээр “даапаалсан”.

Тэрээр, “Муу эр дайнд хөөрнө гэгчээр балай юм яриад байх хэрэггүй. Тэр хүн Хятад улс руу очъё гээд тэр улс хүлээж авахгүй. Ийм зүйлийг дэвэргэвэл эрүүгийн хэрэг үүсгэх хэмжээний асуудал үүснэ. Улс төрөө өөр сэдвээр хий. Энэ бол улс төржих сэдэв биш” гэсэн юм.

Түүний эл мэдэгдлийн дараа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад дипломат болоод хөршийн харилцаа огтхон ч хамаагүй юу, эсвэл нэгнээ хүлээн зөвшөөрдөггүй муухай Монгол зан уу гэдэгт гайхах, зүхэх хүн цөөнгүй харагдав.  

Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН-д гялтгар, Ж.Амарсанаагийн хувьд АН-д гялтгар залуучууд. Хоёулаа л өндөр боловсролтой. Аль аль нь Харвардын их сургууль сурч, ажиллацгаасан. Гэтэл нэгэн үе Монгол төрд дэд сайдаар ажиллаж байсан хүнийг Л.Оюун-Эрдэнэ “Хэн билээ. Ж.Амарсанаа билүү. Дэд сайд байсан нөхөр” хэмээн эрдүү, дээрэлхүү загнасан нь олонд таалагдаагүй юм.

Нэгнээ үгүйсгэдэг, доош хийдэг, даапаалдаг муухай Монгол занг төрийн сэнтийгээс харж болох хамгийн тод жишээ энэ байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Ямарч байсан Оюунэрдэнийн зэс цухуйв.

Зочин
Зочин

Өөрийгөө цаг үеийг эзэлсэн улс төрч, өндөр албан тушаалын зиндаатай, надаас өөр хүн алга гэж андуурах тал руугаа халтирч байна уу даа, энэ хүү. Сайн улс төрч эх оронч, шударга үнэнч, өндөр ёс суртахуунтай, харилцааны дээд зэргийн соёлтой, ард түмэн албат иргэдээ хүндлэн дээдэлдэг, Эх орны аюулгүй байдалд нэн тэргүүнд ач холбогдол өгч анхаардаг гээд "хүний дээд" байх ёстой гэж боддог. Өөр ч олон шаардлага тавигдах байх. Аюулгүй байдалд зөвхөн хил, дайн дажин орохгүй, Ард түмэн нийгмийн эрүүл мэнд хамгийн чухал асуудлын нэг. Амарсайхан эмч харин ч О-гоос илүү эр зориг, идэвхи санаачилга, үүрэг хариуцлагатай хандаж байгаа юм биш үү??? Үхлийн халдварт өвчний голомт руу явах хүн тийм олон олдох уу, Оюун-Эрдэнэ ээ??? Хэрэм "намчираха үзлээр бүх зүйлийг хийж байгаа болоод цаашид энэ үзлээ баримтлаж иймэрхүү үйлдэл гаргах гэж байгаа бол улс төрийн тавцангаас буусан нь дээр дээ.

Зочин
Зочин

амарсанаагаас өөр хүн байсан бол дэмжинэ шд уг хүн нь ямар вэ гэдгийг нь мэдээд байгаа болохоор л цаанаа нэг ёозгүй гэдэг шиг

зочин
зочин

адилхан поп нөхөр гараад ирэхээр уурлаж байгаа гэж юугхэв Оюунаа

Gan
Gan

Ene Oyunerdeniin bolovsrol gej baihgui Harvard iin kurs tugussunuus uur oligtoi surguuli tugsuugui hor nairuulahdaa sain baih emch hun delhiin Ali ch unstugt baisan tangaragataa unench baihiig Amar Sanaa bolon busdad emch nar haruullaa uls tur huniig hun bish bolgoniig Oyunerdene Zandanshatar metiin zaluus haruulj bnaDahiad iimerhuu zaluus turd garval Mongol suirene. Yadaj hun chanartai zaluusiin songoh yumsan.

Иргэн
Иргэн

Амарсанаа эмчийн гавьяанд үхсэндээ атаархаа вэ?! Арчаагүй. Увайгүй хүний л заншдээ?!

Хөөрүү залуу
Хөөрүү залуу
Reply to  Иргэн

Оюунаа тэгвэл төрийн төлөөлөгч гээд хөтөлцөөд л явна биздээ.Атаархуу зан ч хол явахгүйдээ хөөрүү золиг минь!!!

Zochin
Zochin

Oyunerdene Amarsanaad durgvidee bish mongolchuudiinhaa elegnii B C birusiin shinjilgeeg sanaatai buruu gargasan ni egvvtei baigaan. Mongolchuudaa hairlahgvi togloj baigaa ni nen hachurhalrai .....

Zochin
Zochin

Oyunerdene Amarsanaad durgvidee bish mongolchuudiinhaa elegnii B C birusiin shinjilgeeg sanaatai buruu gargasan ni egvvtei baigaan. Mongolchuudaa hairlahgvi togloj baigaa ni nen hachurhaltai.....

Зочин
Зочин

Монголд уушгины хатгаагаар 400 хүн үхчихсэн байхад тэрийгээ эмчилж чадахгүй байж юун хужаа явах чамаар дутаа юу

Зочин
Зочин

Оюунэрдэнэ хол явахгүй залуу. Нэгэн цагт долоож байсан хүнээ гишгэлж албан тушаалд очсон хүн

Холбоотой мэдээ

Back to top button