Их Британийн ерөнхий сайд өөрчлөгдөж л байдаг харин Ларри муур байсаар л
Их Британийн бас нэг ерөнхий сайд албан тушаалаа хүлээлгэн өгч байгаа ч Даунинг Стритэд амьдардаг Ларри муур хаашаа ч явахгүй.
Тус улсын Ерөнхий сайд Кир Стармер огцорсноор сүүлийн арван жилд Их Британи долоо дахь ерөнхий сайдаа томилох боллоо. Харин энэ хугацаанд 19 настай Ларри Даунинг Стритийн аравдугаар байр дахь хамгийн тогтвортой оршин суугч байсаар ирэв. Даунинг Стритийн аравдугаар аравдугаар байранд Их Британийн ерөнхий сайд амьдардаг.

Анх 2011 онд Даунинг Стритэд ирснээсээ хойш Лаари зургаан ерөнхий сайдын нүүрийг үзлээ. Тодруулбал Дэвид Кэмерон, Тереза Мэй, Борис Жонсон, Лиз Трасс, Риши Сунак нар болон хамгийн сүүлд Стармер Даунинг Стритэд амьдарсан. Одоо Ларри Британийн улс төрийн хамгийн танигдсан дүрүүдийн нэг болсон.
Их Британийн засгийн газрын мэдээллээс харвал Даунинг Стритийн аравдугаар байранд 1735 оноос хойш удирдагчид амьдарч иржээ. Харин 1880-аад оноос эхлэн аравдугаар байр болон төрийн бусад барилгуудад хулганын асуудалтай тэмцэх гэж муур байршуулж эхэлсэн байна.
Ларри муур гэж хэн бэ?
Хүрэн, цагаан өнгийн судалтай Ларриг “Battersea Dogs & Cats Home” амьтан хамгаалах төвөөс үрчлэн авч, 2011 оны хоёрдугаар сарын 11-нд Даунинг Стритэд авчирчээ. Ларри албан ёсоор “хулгана агнуурын ахлах ажилтан” гэсэн цол хүртсэн Даунинг Стритийн анхны оршин суугч муур болсон юм.
Түүний үүрэгт зочдыг угтах, хамгаалалтын байдлыг шалгах аж. Мөн Их Британийн засгийн газрын вэбсайт дээр хошигнон тайлбарласнаар “эртний тавилгуудыг унтахад хэр тохиромжтойг турших” зэрэг багтдаг байна.

Ларрид аравдугаар байрны хулганын асуудлыг шийдэх даалгавар өгсөн ч албаныхны хэлснээр урт хугацааны шийдэл одоогоор “тактикийн төлөвлөлтийн шатанд” явж байгаа аж.
Даунинг Стрийтэд ирэхээсээ өмнө Ларри микрочипгүй, эзэнгүй тэнүүчилж яваад олдож, амьтан хамгаалах байгууллагад хүргэгдсэн юм.
Өнөөдөр тэр Их Британийн улс төрийн бэлгэ тэмдэг болсон гэж хэлж болно. Шүтэн бишрэгчид нь түүний хөдөлгөөнийг цахим орчинд ажигладаг байна. Мөн Ларригийн албан бус Х хаяг 800 мянга гаруй дагагчтай. Тэр Даунинг Стрит дэх томоохон үйл явдлуудын үеэр байнга харагддагаас гадна АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп болон тэргүүн хатагтай Меланиа Трамп зэрэг айлчлан ирсэн өндөр албан тушаалтай зочдын хамт гэрэл зурагт орж байсан аж.
Ларри аравдугаар байрны дотор чөлөөтэй явдаг бөгөөд Даунинг Стритийн ажилтнууд түүний хоол хүнс өгч, эмнэлэгт үзүүлдэг. Их Британийн засгийн газар мэдээлснээр түүнийг тэжээх зардлыг татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргадаггүй байна.
Эх сурвалж: USA Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ларри л хамгийн тогтвортой албан тушаалтан юм байна
Larry bol unen ylagdashgui ajiltan yum daa
Ерөнхий сайд нар солигддог ч муур нь хэвээрээ байдаг нь сонин шүү
Iim tuuhtei muur baidag gej meddeggui bailaa
Ларрид тэтгэвэр гэж байдаг болов уу
Ene muur uls turiin amid gerch yum bish uu
Муур нь хүртэл улс төрийн бэлгэ тэмдэг болчихсон юм байна
Ajlaa hamgiin sain hiisen ni Larry bololtoi
Ийм өхөөрдөм түүх унших сайхан байлаа
Erunhii said nar irj yavdag Larry l ulddeg
Хулгана агнуурын ахлах ажилтан гэдэг цол нь бүр инээдтэй юм
Tatvar tulugchdiin munguur tejeedeggui gedeg ni sain medee
19 нас хүрсэн гэхээр их урт насалжээ
Bi bol Larrygiin huudas ruu orj uzmeer sanagdlaa
Muur hurtel tuuhiin neg heseg bolj chaddag yum baina