УЛС ТӨР

Махны үнэ хянах дургүй салбар толгойлсон “СААД”

-МАХНЫ ҮНЭД МАНАЙ ЯАМ ХЯНАЛТ ТАВЬЖ “ЧАДАХГҮЙ” БУЮУ САЙДЫН ЭМГЭНЭЛТЭЙ ҮГ-

70 сая толгой мал тоолуулсан МАН-ын үед мах магнаг болж, Ч.Улаан сайдын үед үнэ нь 10 мянга хол давсан гэх хэлц шахуу үг гараад байна.

Уг нь хэдхэн сарын өмнө У.Хүрэлсүх сайд мах, гурилын үнэ тэнгэрт хадвал Ч.Улаан сайд толгойгоороо хариуцаарай гэж хатуухан сануулсан. Гэтэл Ерөнхий сайдынхаа үгийг сайд мартчихсан уу, эсвэл хангамж хариуцсан байхад үнэ өсөх нь маньд хамаагүй гээд орхичихсон уу. Бүү мэд.

Ямартай ч тэрээр баасан гарагийн /2020.01.31/ УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааны үеэр, Махны үнэд манай яам хяналт тавьж чадахгүй. Бид хангамжийг тогтвортой байлгах, нэмэгдүүлэх тал дээр хяналт тавьж ажилладаг. Махны үнэд манай яам хариуцлага хүлээхгүй. Үүнд ШӨХТГ хяналт тавих ёстой” хэмээн хээв нэг ярьж олныг ихэд эгдүүцүүлэв.

Энэ бол салбар хариуцсан сайдын амнаас гарч боломгүй үг. Байж боломгүй алдаа. Гэвч У.Хүрэлсүх сайд толгойг нь илж, дуугүй суусаар байгаа.

Харин одоогоос яг гурван долоо хоногийн өмнө УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: БНХАУ-ын махны үйлдвэрийн  эздийг дэмжсэн бодлого явуулж Хятад компаниудад мах экспортлох зөвшөөрөл олгосон. Нийтдээ махны квот авсан 12 компанийн ес нь Хятадын компани хэмээн мэдэгдэж, огцруулах хуулийн төслийг  өргөн барьсан юм. Харин ХХААХҮЯ-ны сайд Ч.Улаан “Би огцрохгүй. Надад буруу байхгүй. Хамт шалгуулъя” гэж хэлээд гүрийж гүлдийгээд улайхгүй зогсож харагдсан.

-САЙН ХҮРГЭН АХ ХЭДИЙ Ч, МОНГОЛ ТӨРИЙН СААР СААД-

Улайдаггүй тодотголтой Ч.Улаан сайд зөвхөн энэ удаад махны үнийн асуудлаар ч маапаан тарьж байгаа юм биш л дээ.

Хагас жилийн өмнө хадам дүү болох О.Даваасүрэнгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” ХХК-нд хонь, ямааг амьдаар нь экспортлох давуу эрх олгож, хилээр мал амьдаар нь гаргах зөвшөөрөл өгсөн нь илчлэгдсэн. Үүнийхээ хариуд хэвлэлээр сайн гэгч балбуулж, цуцалж байв.

Мөн сайдын эхнэрийнх бас нэг төрсөн дүү О.Оюун-Эрдэнэ нь ХХААХҮЯ-нд зөвлөх хийдэг. Сайд нь яамандаа ургийн модыг ургуулсан гэгддэг хүн.

Үүнээс харахад хадмуудынхаа аж амьдралд санаа тавьдаг хэрнээ ард түмнийхээ хэрчим маханд санаа тавьж чадахгүйгээ тун ч бардам хэлэх. Ар өврийн хаалгыг эхнэрийнхээ дүү нарт нээж өгдөг сайн хүргэн ах ч, салбар яамныхаа бодлогын түвшинг гэр бүлийн хүрээнээс хэтрүүлж хардаггүй Монгол төрийн саар саад аж.

Харин саяхан Төрийн ордны баячуудад зориулан үзэсгэлэн зохион байгуулаад амжив. Нийтийг хамарсан үйл явдал зохион байгуулахыг хорьчхоод байхад давуу эрхийг тэр эдэлсэн.

Парламентад олон сонгогдсон гишүүн, МАН-ын ахмад зүтгэлтэн, сайдын сэнтийд зургаантаа заларсан хуучин бууны хугархай, нэг иймэрхүү.

Тэрбээр 1992 оноос хойш дөрвөн удаа Сангийн сайд, нэг удаа Шадар сайд, энэ удаа ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байна. 2012 онд Н.Энхбаярыг даган урваж, 2016 онд намдаа эргэн ирж байснаараа урвагч тодотголтой болж байв. Сайдаар зургаан удаа сонгогдсон, ахмад гишүүдийн нэг гэдгээс өөр гялайж гялтайх зүйлгүй.

Товчхондоо бол тодроогүй дүр. Сүүлийн үед саар нэрээр тодрох болоод байгааг нь дурдахад нэг ийм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Махны үнэ яам хянахгүй ээ. Чөлөөт зах зээлтэй нийгэмд үнэ цэвэр өрсөлдөөнөөр л явагдах ёстой. Үүнийг ядаж сэтгүүлчид нь ойлгодог баймаар юм даа. Төрөөс бүх юмны үнийг тогтоогоод, хязгаарлаад эхэлбэл буцаад социализм руугаа орсноос ялгаа юун болохын. Ардчилсан, чөлөөт эдийн засагтай гэдгээ мэддэггүй сэтгүүлчид байх ч гэж дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

малчдын зарсан махны үнийг 3-4 дахин нэмэгдүүлж хэрэглэгчид хүргэж байгаа бүлэглэлийн үйлдлийг салбарын сайд хууль хяналтын байгууллагатайгаа нийлж зогсоохгүй юм бол өөр хэн зогсоох юм бэ. үүнийг зохицуулчихвал зах зээлийн үнэ бодиттой болно. бүлэглэлийн эзэд нь дандаа хятадууд байна гэж эх сурвалжууд мэдээлсээр байгаа шүү дээ.

mongol
mongol

Ene hyn mongol ulsyg maani munch ih horlosondoo.MANAN-giinhan tegeel dandaa chuhal salbaryn saad bolgood l ard tymnee ene hyneer damjuulj yaduu bailgaad l. Shudrga uls tur niigemtei bol iim hulgaichuudyg buudah yumsan.

Зочин
Зочин

eguur iim ym bicheh gejdee. 1t baraa materialiin une hyzgaarlah bol sots niigmiin uyd baidag asuudal baih. 2t hodoo hohroj gadaa gandaj baigaa heden malchid arai ahiu uneer mahaa zarlaa geed hen honhiroh ve? hotiinhon mine odoo boltol tor zasgaaraa uniin hyzgaar togtoolgoson hymd mag ideh yostoi gej bodsoor baigaa bol belenchleh setgelgeend heterhii gunzgii orson baina gesen ugdee uruudahiin tsondon

Холбоотой мэдээ

Back to top button