НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Атгасан гар шиг таван арслан сойсон "Хан Хэнтий Аварга" дэвжээнийхэн

Үндэсний их наадам хаяанд ирсэн энэ үед бид Аваргуудын залгамж халаа болсон Хэнтий аймгийн "Хан Хэнтий Аварга" дэвжээг сурвалжилхаар Улаанбаатар хотоос холгүйхэн Ар гүнтэд байрлах "Сонгинохайрхан ресорт"-ыг зорилоо. Биднийг очиход тус дэвжээний наадмын өмнөх сорилго барилдаан ташралдсан юм. Улмаар хүн хөл ч нэлээд цуглажээ.

Аваргуудын нутаг гэгдэх Хан Хэнтий хэзээний бөхтэй аймаг. Тухайлбал, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ Үндэсний баяр наадамд нийт 11 удаа түрүүлсэн байдаг. Түүнчлэн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадмыг оруулан тооцох аваас 12 болно. Б.Бат-Эрдэнэ аваргын шавь бөхчүүд болох Улсын арслан Э.Оюунболд, Улсын харцага Г.Бадрах нар "Хан Хэнтий Аварга" дэвжээг ахалж буй.

Харин дэвжээний зөвлөх багшаар Улсын начин М.Жамъянпүрэв ажиллажээ. Энэ жил 70 орчим бөх "галд" гарч бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна. Тус дэвжээнээс Улсын цолны босго алхах цаашлаад гэтлэх олон аймгийн арслангууд бий. Сүүлийн хоёр жил улсын цолонд хамгийн эхэнд нэр нь бичигддэг аймгийн хурц бадрангуй арслан Д.Алтанцоож, О.Эрдэнэбат, Д.Аззаяа, Б.Түвшинтөгс, Цэргийн арслан Д.Цэрэнням гээд цолондоо "дүүрэн" барилдаж бөхийн өргөөний “тунаанд” очдог арслангуудын нэр хөвөрнө. Атгасан гар шиг Аваргуудын залгамж болсон эдгээр арслангууд төрийн наадмын дээгүүр даваанд барилдах магадлал өндөр. Тэдний өнгө зүс, бэлтгэл ч сайн байгаа харагдана.

Энэ тухай өнгөрсөн жил Улсын начин болсон Ш.Отгонтөгс "Энэ жил 1024 бөх барилдвал манай дэвжээнээс цол хүртэх аймгийн арслангууд болон байна. Тэдний маань бэлтгэл ч сайн байгаа. Д.Алтанцоож, О.Эрдэнэбат, Д.Аззаяа гэх мэт олон сайхан хүчтэнүүд бий. Бүгд санасандаа хүртэл сайн барилдаж хүссэн цолоо авах байхаа гэж бодож байна" гэлээ.

Дэвжээний сорилго 64 бөхийн барилдаанд араггүй сайн байгаа Д.Алтанцоож түрүүлэв. Тэрбээр энэ жилийн бөхийн чансаагаар есдүгээр байрт бичигдэж, цэргийн наадамд түрүүлж "бадрангуй" чимэг нэмсэн. Түүнчлэн Улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаанд үзүүр булаагаад амжсан. Харин сорилго барилдааны үзүүр бөхөөр улсын цолны тааварт яваа аймгийн арслан О.Эрдэнэбат шалгарав. Их шөвөгт Улсын арслан Э.Оюунболд, Улсын начин О.Цэцэнцэнгэл нар үлдсэн юм.

-Хүүгээ заан болчхоосой гэж эцэг хүний хувьд хүсэж, хүлээж байна даа-

"Хан Хэнтий Аварга" дэвжээний сорилго барилдааны түрүү бөх Д.Алтанцоож "Сайхан барилдаж түрүүллээ. Бэлтгэл жигдэрсэн сайхан байна. Ард түмнийхээ амны бэлгээр ерөөсөн цолонд нь хүрэх байх. Цэргийн наадамд түрүүлж чимэг нэмсэн бэртэл гэмтэл хо барилдаан маань сайхан болж байна. Удахгүй дүнгээ тавиулна даа" хэмээлээ.

Харин түүний аав Г.Даваасүрэн "Хүү маань сорилго барилдаандаа түрүүллээ. Мэдээж эцэг хүний хувьд хүүгээ Улсын цолтон болчхоосой гэж хүсэж хүлээж, харалгүй яах вэ. Аавынхаа нэрийг бөхийн өргөөнд мөн ч олон дуудуулж сайн барилдаж баярлуулсан хүү дээ. Энэ жил Улсын заан цол авчхаасай гэж хүсэж, хүлээж сууна. Тав л давчих юм бол учиртай даа. Миний хүүд түүнээс ч цааш олон даваа бий гэж боддог. Цэргийн наадамд түрүүлж "Бадрангуй" чимэг хүртэхэд нь хажуугаас нь үзэж чадаагүй, эмнэлэгт хэвтэж байсан. Энэ наадмаар цэнгэлдэх орж хүүгийнхээ дээлийн захыг мушгина" гэв.

"Eguur News"-ын гэрэл зурагчин Б.Эрдэнэбаярын дуранд буусан фото агшин:

Сорилго барилдааны нэгэн чимэг нь өсвөрийн бөх А.Нямсайхан байв. Энэ жил долоон настай тэрбээр Улсын арслан Э.Оюунболд арслантай нэгийн даваанд тааран барилдаж арслангийн зүүн хөлд орсон ч мэх дутуудаж өвдөг шороодон үзэгч олныг цэнгүүлсэн юм. Энэ тухай тэрбээр "Арслантай барилдаж унасан ч гоё байна. Хөлд нь орсон ч даасангүй өвдөг шороодлоо. Бэлтгэл нь сайн арслан "аймар" бяртай байх шиг байна. Би том болоод дархан аварга цолтой бөх болохыг мөрөөддөг. Том цолтой бөхтэй барилдаж үзсэндээ баяртай байна. Үеийн хүүхдүүдээ дээрээс нь дараад давчихдаг байсан ч арслан давж чадсангүй. Гэхдээ зүгээр ээ." хэмээн ярилаа.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан залгамж үе бэлтгэж байгаа дэвжээ байна

Зочин
Зочин

Altantsooj ene jil tsol avah tsag ni bolson shuu

Зочин
Зочин

Энэ жилийн наадамд энэ дэвжээг сайн харна даа

Зочин
Зочин

Erdenebat ch bas ih bolomjtoi haragdaj bn

Зочин
Зочин

Хэнтийн бөхчүүд үнэхээр тасралтгүй төрж байна

Зочин
Зочин

Oyunboldiin beltgeliig harahad sain l bna

Зочин
Зочин

Аавынх нь хүсэл биелээсэй

Зочин
Зочин

Saihan survaljilga boljjee amjilt

Зочин
Зочин

Энэ удаа олон шинэ цолтон төрөх байх

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Зочин
Зочин

Han Hentii avarga devjeend bayar hurgey

Холбоотой мэдээ

Back to top button