СпортСПОРТ

Фото: Үндэсний их сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваа үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын сурын харваа Урианхай, Буриад, өсвөрийн, үндэсний их сурын харваа гэсэн ангиллаар зохион байгуулагддаг. Нийт 1,700 орчим харваач үндэсний сурын талбайд хуран цуглаж, цэц мэргэнээ сорьж байна.

Өнөөдөр үндэсний их сурын харваанд Монгол орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 850 харваач өрсөлдөж байгаа аж. Тодоруулбал,

  • Монгол Улсын Дархан Мэргэн-4
  • Монгол Улсын Даяар Дуурсах Мэргэн -3
  • Монгол Улсын Даян Мэргэн -7
  • Монгол Улсын Мэргэн -20
  • Үндэсний сурын Хүндэт Мэргэн-8
  • Монгол улсын Гарамгай харваач-14
  • Монгол улсын Гоц харваач -20
  • Монгол улсын Онч харваач-13
  • Монгол улсын Тод харваач-13
  • Аймгийн мэргэн-240
  • Залуу харваач- 249
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button