СпортСПОРТ

Шүдлэн: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын аймгийн алдарт уяач Э.Ариунболдын хурдан үрээ түрүүллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд 253 үрээ бүртгүүлсэн байна. 

  • Түрүү магнай: Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын уяач Элдэв-Очирын Ариунболдын хүрэн халзан  энэ жилийн наадмын түрүүг авлаа
  • Аман хүзүү:  Аймгийн алдарт уяач Нанзадын Болдбүрэнгийн уясан, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Эрхэмбаатарын Өлзийдэлгэрийн хүрэн үрээ
  • Айргийн 3:  Өмнөговь аймгийн Булган сумын уяач Намдагийн Хүрлээгийн халзан үрээ 
  • Айргийн 4:  Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Зулхүүгийн зээрд үрээ
  • Айргийн 5: Булган аймгийн Булган сумын уяач Батцогтын Өвгөнхүүгийн зээрд үрээ барианд орж наадамчин олныг баясгалаа.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button