НИЙГЭМ

"Буянт-Ухаа, Замын-Үүд боомтод халуунтай иргэдийг илрүүлэх термокамер суурилуулна"

Өнөөдөр /2020.02.04/ Эрүүл мэндийн яамнаас Гадаад харилцааны яам, Мэргэжлийн хянгалтын ерөнхий газаруудтай хамтран шинэ төрлийн коронавирусийн дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРААР ӨВЧИЛСӨН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

Тэд сүүлийн 24 цагийн дотор халдварын сэжигтэй тхоиолдол бүхий иргэн илрээгүй бөгөөд одоогийн байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэр дээр шинэ төрлийн коронавирусийн халдвараар өвчилсөн тоохиолдол бүртгэгдээгүй гэдгийг онцолсон юм.

Өнгөрсөн хугацаанд хилийн мэргэжлийн хяналтын алба 64 сэжигтэй тохиолдол илрүүлснээс 56 нь Буянт-Ухаа, 5 нь Замын -Үүд, харин 3 нь Хавирган боомт дээр байсныг ХӨСҮТ болон орон нутагт харьяа эрүүл мэндийн байгууллагуудад шилжүүлэн тусгаарласан байна.

ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 5200 МОНГОЛ ИРГЭН ЭХ ОРОНДОО ЭРГЭЖ ИРСЭН

Харин Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг, дан ганц БНХАУ-д биш дэлхийн өнцөг булан бүрт суугаа Монголчууддаа зөвлөгөө мэдээлэл өгөх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэдгээ дуулгалаа.

Тэрбээр, "Бид эхний байдлаар Ухань хотод хөл хорионд ороод байсан 31 оюутнаа буцаан татсан. БНХАУ-ын хил нээгдсэнээс хойш 5 мянга 200 иргэн эх орондоо эргэж ирсэн. Цаашид иргэдийг автозамаар иргэдийг нэвтрүүлэх ажил үргэлжилж байна" гэсэн юм.

ХИЛЭЭР НЭВТЭРЧ БУЙ ИРГЭДИЙН ТЭЭШИНД ҮЗЛЭГ ХИЙЖ, ДАЛАЙН ГАРАЛТАЙ ХҮНС БАЙВАЛ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙГАА

Түүнчлэн халдварын голомт болох Ухань хотоос хоёр чингэлэг ачаа ирсэнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж, вирусийн халдвар илрээгүй учир хилээр нэвтрүүлсэн гэдгийг Мэргэжлийн хяналтын газрын ахлах байцаагч Т.Төмөрбаатар мэдэгдэв. Мөн,

"Засгийн газрын нөөц хөрөнгөөс ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажилд зориулан 1.2 тэрбум төгрөг төсөвлөснийг термокамер авах, байцаагчадад хамгаалалтын хувцас хэрэгсэл авахад зарцуулж буй юм байна. ДЭМБ-д хүсэлт гаргасны дагуу Буянт-Ухаа болон Замын-Үүд боомтод термокамер нийлүүлэх ажил хийгдэнэ" хэмээв.

Хилээр нэвтэрч буй иргэдийн тээшижнд мөн хяналт, үзлэг хийж боловсруулаагүй хийгээд далайн гаралтай хүнс байвал устгалд оруулж, хэрэв шаардлагатай бол буцаах арга хэмжээг авч байгаа юм байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button