УЛС ТӨР

Х.Нямбаатар: ХЭҮК-ийн гишүүдийг сонгон шалгаруулах журам батална

УИХ-ын ээлжит чуулган завсарласны дараа Байнгын хороод тухайн чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулдаг билээ. Энэ дагуу өнөөдөр /2020.02.04/ Хууль зүйн байнгын хороо намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа танилцуулав. 

Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар: “УИХ-ын хурлын намрын чуулганаар Хууль зүйн байнгын хороогоо нийт 18 удаа хуралдаж, 38 асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн 70 хуулийн төсөл, 18 тогтоолын төсөл хэлэлцэж, 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зарчмын зөрүүтэй саналын томьёолол 195-ыг бэлтгэж хэлэлцэн шийдвэрлүүлсэн. Нийт 42 хууль, долоон тогтоолыг УИХ-ын нэгдсэн чуулганаар батлуулсан байна. Мөн хэд хэдэн бие даасан томоохон хуулиудыг батлуулсан. Тухайлбал, Өмгөөллийн тухай хууль,  Оюуны өмчийн тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулга юм. Уг хуулийн дагуу Хүний эрхийн үндэсний комисс цаашид таван гишүүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулахаар болсон. Чуулганы завсарлагааны хугацаанд Хууль зүйн байнгын хороо хуралдаж Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг сонгон шалгаруулах журмыг батална” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button