
Тулгар төрийн 2235, Их Монгол Улс байгуулагдсаны 820, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105 жилийн ойн наадмын их насны хурдан морьдын уралдаан дөрвөн цаг саатаж 18:20 минутад гарааны зурхай руу хөдөлж 20:40 минутын үед бариандаа орлоо.
- Түрүү магнай: Говь-Алтай аймгийн Шарга сумын уяач, Тод манлай уяач Х.Бат-Эрдэнийн жигүүр халтар түмэн олны баясгаж Төв цэнгэлдэхэд цолоо дуудуулахаар боллоо,
- Аман хүзүү: Говь-Алтай аймгийн Халиун сумын уяач Г.Чинзоригийн дөлгөөн халтар
- Айргийн 3: Хөвсгөл аймгийн Галт сумын уяач, Тод манлай уяач Б.Отгонсэлэнгийн саарал
- Айргийн 4: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уяач, аймгийн Алдарт уяач Э.Бат-Эрдэнийн од хүрэн
- Айргийн 5: Хэнтий аймгий Норовлин сумын уяач Н.Мөнхийн цом бор тус тус хурдалж түмэн олныг баясгалаа.
Их насны морьдын уралдаанд оролцохоор 260 хурдан хүлэг бүртгүүлснээс 193 шанданст хүлэг уралдлаа.


























АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.