НИЙГЭМНийгэм мэдээ

Монгол түмний уламжлалт Үндэсний их баяр наадмын онцлох фото агшин

Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлт түүх, соёл, өв уламжлал нэгэн дор эгшиглүүлж олны хайр талархалыг харамгүй хүртлээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён гэргий Ким Хе Гён, Төв азийн цээжинд орших Монгол түмнийг дэлхий нийтэд таниулсан “Physical Asia” шоуны тамирчид, цахим спортоор эх орныхоо нэрийг дурсгасан MongolZ багийн хөвгүүд яах аргагүй энэ жилийн наадмын хүндэт зочид байлаа. Мөн жил бүрийн өдийд эрийн гурван наадмынхаа нээлтийг Өвөрмонголчууд маань бахархаж, омогшиж үзлээ гэдгээ хэвлэлүүдэд ярилцлага өгөх үеэрээ нулимс дуслуулан ярьсан. Эх хэл, өв соёл зан, заншлаа хойч үедээ өвлүүлэн үлдээхийн төлөө цаг ямагт хичээдэг Өвөрмонгол ахан дүүстээ талархаж байна.

Жил жилийн наадмын нээлтийн үйл ажиллагааны дараа цахим орчинд багагүй шүүмжлэл дагуулдаг. Харин энэ жилийн нээлтийн үйл ажиллагааг шүүмжилсэн хүн тун цөөхөн харагдав. Үндэсний их баяр наадмын нээлтийн Ерөнхий найруулагч Б.Баярбаатар ажиллаж элдэв чамирхалгүй сайхан нээлтийг үзүүллээ. Ингээд наадмын нээлтийн онцлох гэрэл зургийг толилуулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button