УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Дэлхийн адууны өдөр”-т зориулсан түмэн морьтны их жагсаалыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх магнайлав

Жил бүрийн 07 дугаар сарын 11-ний өдрийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэх энэ шийдвэр нь нүүдэлчдийн өв соёл, хүн төрөлхтний түүхэнд адууны гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмрийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаагийн илэрхийлэл болсон юм. ​Энэ дагуу Үндэсний их баяр наадмын өдөр дэлхийн 55 улс “Дэлхийн адууны өдөр”-ийг өөр өөрийн онцлог, уламжлалын дагуу тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Өглөөний 11:00 цаг эхэлсэн морьт жагсаалыг Монголын Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх магнайлан оролцож байна.

Өнөөдөр 10 мянган морьтны их жагсаал, хүчит 128 бөхийн барилдаан, сонгомол болон бага нас, жороо морины уралдаан, 500 адуу хурааж, морьтой болон явган уургалах, бугуйлдах “Адуучин” тэмцээн, морьт харваа, морин цирк зэрэг арга хэмжээ  зохион байгуулна.“Дэлхийн адууны өдөр”-т дэлхийн 50 гаруй орны зочид, төлөөлөгчид оролцох юм байна.  Дэлхийн 60 сая гаруй адууны 5 сая гаруй нь манай улсад байдаг. Манай улс адууныхаа тоогоор дэлхийд дөрөвдүгээрт, нэг хүнд ногдох адууны тоогоор нэгдүгээрт ордог юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Elbegdorj malgai omschihood yundaa bayasdag baina.

Зочин
Зочин

Мод загварүзүүлж Хэлбэрдэхэд яг таарсн мүн бна.

Холбоотой мэдээ

Back to top button