СпортСПОРТ

Фото: Улсын наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулав

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадмын түрүү, үзүүр болон шөвгөрсөн бөхчүүдэд чимгийн үнэмлэх гардуулж өглөө. Уг үнэмлэхийг "Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм"-д заасны дагуу олгодог юм.

  • Найм даван шөвгөрсөн Дархан аварга Н.Батсуурьт “Баатар зоригт”,
  • Долоо даван шөвгөрсөн Улсын арслан Э.Батмагнайд “Саруул сайжрах”,
  • Зургаа даван шөвгөрсөн Улсын арслан Ц.Содномдоржид “Өнөд амгалант”,
  • Улсын арслан Э.Оюунболдод “Үнэн зоригт”,
  • Улсын заан Д.Хүдэрбулгад “Үнэн зоригт”,
  • Улсын заан С.Сүхбатад “Үнэн зоригт”,
  • Улсын харцага Э.Дашид “Үнэн зоригт”,
  • Тав даван шөвгөрсөн Улсын харцага Т.Бэгзсүрэнд "Өсөх идэр"
  • Улсын начин Б.Сосорбарамд “Өсөх идэр” чимэг олголоо.
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button