Гадаад мэдээДЭЛХИЙ

Монголд анх удаа “CS2”-ын нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулагдана

“BLAST” цахим спортын медиа үйлдвэрлэлийн компани 2027 онд “CS2”-ын нээлттэй тэмцээнийг Улаанбаатар хотод зохион байгуулна гэж мэдэгджээ. Ингэснээр Улаанбаатарт анх удаа “CS2”-ын нэгдүгээр зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах гэж байна.

2027 оны тавдугаар сарын 10-23-ны хооронд зохион байгуулагдах тэрхүү тэмцээн нь 1.25 сая ам.долларын шагналын сантай юм. Нийт 16 баг оролцохын 11 нь “Valve”-ийн бус нутгийн жагсаалтыг тэргүүлдэг багууд байна. Харин үлдсэн тавыг Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америкт шалгаруулалт явуулж тодруулах юм.

“BLAST”-ын 2027 оны тэмцээнүүд:

Мальта, “BLAST Bounty Season 1” (Нэгдүгээр сарын 11-24)

“BLAST Open Singapore” (Гуравдугаар сарын 15-28)

“BLAST Open Ulaanbaatar” (Тавдугаар сарын 10-23)

“BLAST Bounty Season 2”  (Наймдугаар сарын 30-9-р сарын 12)

“BLAST Open Rio” (Аравдугаар сарын 4-17)

“Other BLAST Rivals” (Арваннэгдүгээр сарын 8-14)

Эх сурвалж: HLTV

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button