Гадаад мэдээДЭЛХИЙ

Дэлхий нийт БНХАУ, Ши Жиньпиныг АНУ болон Трампаас илүү эергээр хардаг болжээ

Олон жилийн турш дэлхий нийт АНУ-ыг БНХАУ-аас илүү эергээр хардаг байсан. Тэгвэл энэ жил хүмүүсийн үзэл бодол өөрчлөгдсөн болохыг “Pew Research Center”-ийн шинэ санал асуулга харууллаа. Дэлхийн үзэл бодол ингэж өөрчлөгдөхөд Доналд Трампын засаг болон АНУ холбоотнуудтайгаа үүсгэсэн хурцадмал байдал тодорхой хэмжээгээр нөлөөлжээ.

Тус судалгаанд дэлхийн 36 улс, нутаг дэвсгэр оролцсон байна. Тэдгээрээс 25 орны иргэдийн дийлэнх нь АНУ-аас БНХАУ-ыг эергээр хардаг гэж хариулсан аж. Үүнд АНУ хамгийн том худалдааны түнш нь болдог Канад, Мексик хоёр ч багтжээ. Судалгааг хоёрдугаар сараас тавдугаар сарын хооронд явуулсан юм. Энэ хугацаанд АНУ, Израил нар хамтран Иранд цохилт өгч дайн эхлүүлсэн. Тус дайны улмаас дэлхий даяар газрын тосны үнэ өсөж, инфляц нэмэгдсэн гэх мэт сөрөг үр дагавар үүссэн билээ.

Харин Польш, Филиппин, Өмнөд Солонгос, Энэтхэг, Япон, Израил гэсэн зургаан улсын иргэдийн ихэнх нь АНУ-ыг Хятадаас эергээр үнэлжээ.

Мөн судалгаанд хамрагдсан 22 орны иргэд БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас илүү эергээр хардаг болсон байна. Үүнд Канад, Мексик, Франц, Герман, Их Британи зэрэг Европын томоохон орнууд багтжээ. 22 улс, нутаг дэвсгэрийн иргэд Ши Жиньпинийг илүү эергээр хардаг ч гэсэн хоёр удирдагчийн аль алинд нь бага итгэдэг гэж хариулсан байна.

“Pew Research Center” нь сүүлийн 20 гаруй жилийн турш санал асуулга явуулж, дэлхийн нийтийн хандлагыг судалж ирсэн юм. Pew Research Center”-ийн Дэлхийн хандлагын судалгааны дэд захирал Лаура Силвер хэлэхдээ, энэ хугацаанд БНХАУ анх удаа АНУ-аас эергээр үнэлэгдсэн тохиолдол боллоо гэжээ. Өмнө нь Бээжин, Вашингтоны талаарх үнэлгээ ойртсон үе гардаг байсан ч БНХАУ АНУ-аас илүү үнэлэгдсэн тохиолдол үүнээс өмнө нь гарч байгаагүй аж.

Зургийн эх сурвалж: CNBC

Тэрбээр "Дайн эхэлсний дараа хүмүүс АНУ-ыг дэлхийн энх тайван, тогтвортой байдалд хангалттай хувь нэмэр оруулахгүй байна гэж үзэх болсон. Бас Доналд Трампт итгэх итгэл ч буурсан нь тодорхой ажиглагдсан" гэж хэлжээ.

Трамп Израилтай хамтран дайн эхлүүлснээс гадна НАТО-гийн гишүүн орон эзэмшдэг Грийнландыг АНУ-ын мэдэлд өгөхийг шаардсан билээ. Мөн АНУ Венесуэльд тусгай ажиллагаа явуулж Николас Мадурог барьж, Газын зурвас дахь Израил–Хамасын дайнд баримталсан бодлого нь олон улсын хэмжээнд Трампын нэр хүндийг унагахад нөлөөлсөн гэж Силвер тайлбарлав.

Цар тахалтай холбоотой сөрөг дурсамжууд бүдгэрч эхэлсэн дээр Трампын хийсэн үйлдлүүдийн үр дүнд БНХАУ АНУ-тай харьцуулахад илүү эергээр үнэлэгддэг болсон байна.

Силвер "Харьцуулж үзвэл олон улс БНХАУ-ыг илүү найдвартай түнш гэж үздэг болсон. Мөн БНХАУ дэлхийн энх тайван, тогтвортой байдалд илүү их хувь нэмэр оруулдаг гэсэн ойлголт дэлгэрээд байна" гэж хэлжээ.

Вашингтон дахь БНХАУ-ын Элчин сайдын яам “Pew Research Center”-ийн санал асуулгын талаар мэдэгдэл хийхдээ "Хятадын засаглалын гаргасан амжилт амжилт болон хөгжлийн ахиц дэвшлийг дэлхий нийт өргөнөөр хүлээн зөвшөөрч байгааг энэ судалгаа харуулж байна" гэжээ. Харин Цагаан ордон мэдэгдэл гаргаагүй байгаа юм.

АНУ-ын зарим холбоотон орны иргэдийн үзэл бодол сүүлийн жилүүдэд эрс өөрчлөгджээ. Тухайлбал, Канадын иргэдийн 33 хувь нь АНУ-ыг эергээр үздэг гэж хариулсан нь 2023 оны 57 хувиас эрс буурсан үзүүлэлт юм. Харин энэ хугацаанд БНХАУ-ыг эергээр үзэх канадчуудын хувь 14-өөс 44 болж өсжээ.

Трамп өнгөрсөн жил Канадын бараанд гаалийн татвар ногдуулж, тус улсыг АНУ-ын 51 дэх муж болж болно гэж хэлсэн нь канадчуудын дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Түүнийг ингэж хэлсний дараа канадчууд АНУ руу аялах гэж байснаа цуцалж, бараануудыг нь худалдаж авахаа больж, дэлгүүрүүд АНУ-ын бараануудыг лангуунаасаа авах аян өрнүүлсэн юм.

Франц, Герман, Испани, Итали, Швед, Нидерланд зэрэг Европын томоохон орнууд ч АНУ, БНХАУ-ыг үнэлдэг үнэлэмж нь өөрчлөгджээ. Америкчуудын улсаа үнэлэх үнэлэмж мөн их өөрчлөгдсөн аж. Тухайлбал 2023 онд ойролцоогоор  арван америк иргэн тутмын зургаа нь улсаа эергээр үнэлдэг байсан бол одоо америкчууд БНХАУ, АНУ-ыг бараг ижил түвшинд үнэлэх болсон байна. Гурван жилийн өмнө АНУ-ыг илүүд үздэг америкчуудын тоо 32 хувиар илүү байжээ.

Үнэлэмж ингэж өөрчлөгдсөн ч гэсэн хувь хүний эрх чөлөөг хүндэтгэх засаглалын үзүүлэлтээр АНУ БНХАУ-аас давуу хэвээр байна. Гэхдээ хоёр улсын хоорондын зөрүү аажмаар багасаж байгааг “Pew Research Center” санал асуулгын тайландаа дурдсан юм.

Эх сурвалж: The Guardian

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дэлхийн улс төрийн салхи өөрчлөгдөж байгааг энэ мэт судалгаа харуулж байна

Зочин
Зочин

Surgaltiin ur dun l haragdaj baina, gehdee sudalgaag bas shuumjleltei unshih heregtei

Зочин
Зочин

АНУ-ын бодлого сүүлийн жилүүдэд олон холбоотондоо ч эргэлзээ төрүүлсэн нь үнэн

Зочин
Зочин

Trumpiin shiidveruud olon ulsiin handlagt nuluulsun bh magadlaltai

Зочин
Зочин

Нэг судалгаагаар бүх дэлхийн байр суурийг бүрэн дүгнэх боломжгүй

Зочин
Зочин

Delkhii olon tuilt boloh zamaa l dagaj baina shig

Зочин
Зочин

Судалгааны дүн сонирхолтой ч цаг хугацааны явцад дахин өөрчлөгдөх боломжтой

Зочин
Зочин

Hytad, ANU hoyriin ursulduun urgeljleh bolhoor iim uurchlult garah ni oilgomjtoi

Зочин
Зочин

Канадын үзэл бодол ингэж эрс өөрчлөгдсөн нь анхаарал татаж байна

Зочин
Зочин

Neg udirdagchiin ner hund buurahaar ulsiin ner hund ch bas nuluuldeg yum baina

Зочин
Зочин

Олон улсын нэр хүндийг зөвхөн эдийн засгаар биш гадаад бодлого ч тодорхойлдог

Зочин
Зочин

Sudalgaa bol ter ueiin zurag l haruulna, margaash oorchlogdoj bolno

Зочин
Зочин

Дэлхий улам олон төвтэй болж байгаагийн нэг илрэл болов уу

Зочин
Зочин

Trumpiin helsen ug, hiisen uildluud olon hund taalagdaagui ni haragdaj baina

Зочин
Зочин

Хятадын талаар эерэг үнэлгээ өссөн нь сонирхолтой статистик байна

Зочин
Зочин

Uls turd bainga l handlaga oorchlogddog uchraas ene bol suuliin etsiin dugnelt bish

Холбоотой мэдээ

Back to top button