Гадаад мэдээДЭЛХИЙ

Пентагон 30-аас дээш насны эрэгтэй цэргүүдээсээ эр дааврын шинжилгээ авч, эмчилгээ хийнэ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет 30 ба түүнээс дээш насны цэргийн алба хаагчдыг жил бүрийн эрүүл мэндийн үзлэгийн хүрээнд тестостероны дутагдлыг илрүүлэх шинжилгээнд хамруулах болно гэжээ.

Тодруулбал тэр өөрийн сошиал хуудас дээрээ "High-T Department" буюу “Өндөр тестостероны яам” гэсэн тайлбартай видео нийтэлсэн байна. Бичлэг дээр Хэгсет цэргүүдийг байж болох хамгийн өндөр зэрэгт үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай түвшний тестостеронтой байгаа эсэхийг баталгаажуулахын тулд шинжилгээ хийх зөвшөөрөл олгосон гэжээ.

Тестостероны хэмжээ бага гарсан цэргийн алба хаагчдад сайн дурын үндсэн дээр даавар нөхөх эмчилгээ санал болгох юм. Харин 30-аас доош насныханд уг шинжилгээг сайн дурын үндсэн дээр хийнэ.

Хэгсет дааврын шинжилгээ эмэгтэй цэргийн алба хаагчдад мөн хамаарах эсэхийг тодорхой хэлээгүй байна. Эмэгтэйчүүдийн хувьд ч нас ахихын хэрээр тестостероны түвшин буурдаг.

Эмчийн зааваргүйгээр булчингийн массыг зохиомлоор нэмэгдүүлэх зэрэг эмчилгээний бус зорилгоор тестостерон хэрэглэхийг АНУ-ын зэвсэгт хүчинд хатуу хориглодог. Хэгсет энэхүү шинэ хөтөлбөр нь хиймэл аргаар биеийн чадварыг сайжруулахтай огт холбоогүй гэж хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: Harvard Health

Пентагоны хэвлэлийн төлөөлөгч Шон Парнелл мэдэгдэл хийхдээ, тестостероны дутагдлыг илрүүлэх шинжилгээг нэн даруй хэрэгжиж эхэлнэ гэсэн юм.

Тэр "Энэхүү журам нь Батлан хамгаалах яаманд цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн үзүүлэлтийг бүрдүүлж, шаардлагатай хүмүүст тестостерон нөхөх эмчилгээ санал болгох боломжийг бүрдүүлнэ. Ингэснээр эрүүл, чадварлаг, байлдааны өндөр чадамжтай зэвсэгт хүчнийг хадгалахад тусална" гэж хэлжээ.

Эрэгтэй, эмэгтэй цэргийн алба хаагчдыг шинжилгээнд хамруулах эсэх, мөн цэвэршилтийн өмнөх үе шатанд орж буй эмэгтэй алба хаагчдад эстроген дааврын эмчилгээний үнэлгээ хийх боломжтой эсэх талаар асуухад Пентагон, Хэгсет болон Парнелл мэдээлэл өгөөгүй байна.

Доктор Мохит Кхера  30-аас дээш насны бүх эрэгтэй хүн тестостероны шинжилгээ өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа “BBC” агентлагт хэлжээ. Учир нь тестостероны хэмжээ нь тухайн хүний одоогийн болон ирээдүйн эрүүл мэндийн хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг гэж тэр тайлбарласан байна.

Өнгөрсөн жил тэрбээр АНУ-ын Хүнс, эмийн захиргааны цэргийн алба хаагчдын тестостероны хэрэглээ болон шинжилгээний асуудлыг хэлэлцсэн шинжээчдийн зөвлөлийг ахалж ажилласан юм.

Гэхдээ Кхера даавар нөхөн эмчилгээ хүн бүрд тохирохгүй гэдгийг анхааруулжээ. Тэр "Хэрэв залуу эрэгтэйчүүд тестостерон хэрэглэвэл үргүйдэлд хүргэх эрсдэлтэй. Тиймээс маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ялангуяа нөхөн үржихүйн насны хүн бол тестостерон хэрэглэх нь үр тогтоох чадварт нөлөөлж болзошгүйг заавал ойлгуулсан байх ёстой" гэсэн байна.

Эх сурвалж: BBC

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зөвхөн булчин биш, эрүүл мэндийн асуудлыг эрт илрүүлэх зорилготой бол хэрэгтэй санаачилга юм байна

Зочин
Зочин

30-аас дээш насанд ийм төрлийн үзлэг тогтмол хийх нь олон өвчнийг эрт илрүүлэхэд тустай байж мэднэ

Зочин
Зочин

Eruul mendiin uridchilсан shinjilgee hiih ni buruu bish sanagdaj baina

Зочин
Зочин

Дааврын эмчилгээ хүн болгонд тохирохгүй гэдгийг маш сайн тайлбарлаж, эмчийн хяналттай хийх хэрэгтэй

Зочин
Зочин

Tsereg bol hamgiin sain beltgeltei baih yostoi tul iim uzleg hiih ni oilgomjtoi

Зочин
Зочин

Энэ нь допинг биш, эмчилгээний зориулалттай гэдгийг хүмүүс ялгаж ойлгох хэрэгтэй

Зочин
Зочин

Testosteron geheer shuud bulchin gej bodoh hereggui, eruul mendtei holbootoi asuudal shuu

Зочин
Зочин

Эрүүл мэндийн үзлэгийг шинжлэх ухааны үндэслэлтэй хийж байвал буруу зүйл алга

Зочин
Зочин

Sain duryn undesneer hiine gedeg ni zuv shiidel baina

Зочин
Зочин

Дааврын дутагдалтай хүмүүсийн амьдралын чанарт үнэхээр нөлөөлдөг гэдэг

Зочин
Зочин

Hun buriig emchilgee hiih bish zovhon shaardlagatai humuust sanal bolgono gedeg ni chuhal

Зочин
Зочин

Hun buriig emchilgee hiih bish zovhon shaardlagatai humuust sanal bolgono gedeg ni chuhal

Зочин
Зочин

Amerik eruul mendiin sudalgaand ih anhaardag ni haragdaj baina

Зочин
Зочин

Daavar gedeg em bish uchraas dur meden hereglej bolohgui

Зочин
Зочин

Эмэгтэй цэргүүдэд ямар журам үйлчлэх талаар тодорхой мэдээлэл өгөөгүй нь сонирхол татлаа

Зочин
Зочин

Testosteronii tuvshin olon zuild nuluuldug gedgiig olon hun meddeggui baih

Холбоотой мэдээ

Back to top button