Сэм Ниллийн сүүлийн ярилцлага: Би багаасаа л нохойтой өссөн хүн, хүмүүсээс илүү нохдыг ойлгодог
"Jurassic Park", "Peaky Blinders" зэрэг кинонуудад дүр бүтээсэн алдарт жүжигчин Сэм Нилл энэ долоо хоногт 78 насандаа таалал төгссөн гэдгийг түүний гэр бүл мэдээлсэн. Тэрбээр амьсгал хураахаасаа өмнө "The Guardian" сонины асуулт, хариултын буланд оролцсоныг нь орчуулж хүргэе.
WomanofWolfville: “Dean Spanley” кинонд нохой шиг зан авир гаргах дүрээ бүтээхдээ мэргэжилтэнтэй зөвлөсөн үү?
Үгүй ээ, хэнтэй ч зөвлөлдөөгүй. Харин олон жилийн турш нохдыг өөрийн мэдэлгүй ч юм уу, зориуд ч юм уу ажиглаж ирсэн болохоор тэр бүхнээсээ л дүрээ бүтээсэн. Би багаасаа л нохойтой өссөн хүн. Үнэнийг хэлэхэд, хүмүүсээс илүү нохдыг ойлгодог. Нэгэн үед 15 жилийн турш стаффордшир терьер үүлдрийн нохой тэжээж байсан юм. Тэр үүлдрийн ноход сэтгэл хөдлөлөө хамгийн ил тод илэрхийлдэг. Гэмшиж байна уу, баярлаж байна уу гэдэг нь хүртэл нүүрэн дээр нь шууд гарч ирдэг. Гэрээсээ явах болоход л үнэхээр хүндээр тусгаж хүлээж авдаг байлаа. Тийм болохоор чемоданаа хүртэл нууцаар бэлдэнэ. Чемодан харчихвал шууд л гуниглаад эхэлдэг. Харин буцаж ирэхэд намайг огт тоохгүй, хажуугаар зөрөөд өнгөрнө. Ингэж л "шийтгэдэг" байлаа. Тэгэхээр нь "За, намайг ер нь уучлах юм уу?" гэж бодогдоно шүү дээ.
Түүнийг Файр гэдэг байсан юм. Асрамжийн газраас авсан нохой болохоор тэр нэрдээ дасчихсан байсан учир өөрчилж чадаагүй. Гэртээ бол "Файр, наашаа ир" гэхэд асуудалгүй. Харин цэцэрлэгт хүрээлэнд "Файр (гал)" гэж орилохоор яг л дэлхий сүйрч байгаа юм шиг сонсогдоно. Файрыг би Шинэ Зеланд, Австралийн хооронд байнга авч явдаг байсан. Түүнийг авч явах зардал нь манай гэр бүлийн бусад бүх хүний нислэгээс ч үнэтэй гардаг байлаа. Нисэх буудлын газрын үйлчилгээнд ажилладаг нэг найз маань дотоод сүлжээгээр "Куинстаун чиглэлийн 8497 дугаар нислэг хойшиллоо. Сэм Ниллийн нохой баачихжээ" гэж зарлаж байхыг сонссон гэсэн.
Stephenw1979: “Bicentennial Ma” кинонд Робин Уильямстай хамтран ажиллах ямар байсан бэ?
Би Робинд үнэхээр хайртай байсан. Бараг 30 жил энэ киногоо дахиж үзээгүй явсан юм. Гэтэл саяхан “Netflix дээр гараад ирэхээр нь сониуч зан өрөөд үзлээ. Залуу үеийнхээ өөрийг харах надад хачин санагдсан. Тэр үед үсийг минь хүртэл буурал болгож буддаг байжээ. Харин сэтгэлд төрсөн хамгийн хүчтэй мэдрэмж нь Робин ямар гайхалтай хүн байсан бэ гэдэг л байлаа.
Түүний хошин зан бараг өвчин шахуу байсан. Хошин зүйл ярихгүй байж ерөөсөө чаддаггүй хүн. Зураг авалтын талбай дээр ажил эхлүүлэх гэж хэдэн цаг болдог байсан. Учир нь зураг авалтын 200 орчим ажилтан бүрийн нэрийг тэр цээжээрээ мэднэ. Нэг хүнийг онилоод л түүнтэй холбоотой элдэв хөгжилтэй яриагаа тасралтгүй ярьдаг байлаа. Тэр үнэхээр гоц хүн байсан.
Гэхдээ Робинд өөр нэг тал ч байсан юм. Түүнийг бурхан болсон талаар ярихдаа хүмүүс түүний дотроо үүрч явсан тэр гүн гунигийг төдийлөн ярьдаггүй. Хамтдаа зохиолоо давтах гэх мэт нам гүм мөчүүдэд тэр гуниг нь мэдрэгддэг байсан. Харин хаалгаар гараад олны дунд орохоороо шууд л хүн болгоныг хөгжөөдөг.

Ludders: “Jurassic Park” шиг компьютер график дээр тулгуурласан кинонд тоглох нь хэцүү юу, эсвэл “Dead Calm” шиг зөвхөн түгшүүрийн уур амьсгалд анхаарсан уран бүтээл хэцүү юу?
Аль аль нь амаргүй. “Jurassic Park”-ийн зураг авалтын үеэр бол харах юм их байсан. Стэн Уинстоны бүтээсэн аварга том механик үлэг гүрвэлүүд яг өмнө чинь зогсож байх болно. Тэр үед компьютер график хүчээ авч эхэлж байсан бол механик амьтдын технологи оргил үедээ хүрчихсэн байсан юм. Энэ хоёрыг хослуулсан нь үнэхээр төгс шийдэл болсон. Компьютер графикийн ачаар механик үлэг гүрвэлүүд үнэмшилтэй харагддаг, харин механик загваруудын ачаар компьютер график ч бас бодит мэт санагдана.
Би механик Т-рекст их дассан. “Jurassic Park”-ийн машины дотор суусан хүүхдүүд рүү дайрдаг хэсгийг авахад олон арван хүн механик Т-рексийг удирдаж байсан юм. Үнэнийг хэлэхэд, хүүхдүүдээс илүү Т-рекст санаа зовдог байлаа. Заримдаа хэт хүчтэй дайраад машин мөргөөд, шүднүүд нь уначихдаг. Үүнээс болоод зураг авалт зогсож, Т-рексээ засварладаг байсан.
Саяхан нэг хүн намайг элэглээд, нүдний шилээ тайлдаг тэр нэг хэсгийг дуурайж юм. Тийм үйлдэл гаргах санааг Стивен Спилберг гаргаагүй шүү. Нүдний шилээ тэгж тайлах нь үнэхээр гайхаж балмагдсанаа илэрхийлэх сайхан арга юм байна гэж би бодсон. Гэхдээ бодоод үзэхээр их сонин. Хурц гэрэлтэй тэнгэр рүү харахдаа уг нь нүдний шилээ тайлах биш, харин зүүх ёстой шүү дээ.
GasparGarcao: “The Piano” кинонд гардаг шиг муу дүр бүтээх дуртай юу?
Тийм ээ. Амьдрал дээрээ өөрийгөө сайн хүн гэж боддог болохоор дэлгэцэн дээр муу дүр бүтээх хөгжилтэй санагддаг. “Peaky Blinders”-ийн Майор Кэмпбеллийн дүрд тоглох их таалагдсан. Тэр дүрмийн дотор гунигтай нэг тал байсан болохоор хааяа өрөвддөг байлаа. Харин одоо эрх мэдэлд гарсан зарим муу хүмүүсийг бол огт өрөвдөхгүй.

LouisLou: Та фермийнхээ амьтад яагаад алдартнуудын нэрийг өгдөг вэ
Заримдаа хэн нэгнийг жаахан ёжилъё гэж бодож өгдөг. Заримдаа харин магтаж байгаа хэрэг. Хелена Бонэм Картер үнээ болсондоо тун баяртай байдаг. Тэр үнээ аль хэдийн 16 тугал гаргасан. Саяхан хоёр кунекуне гахайн тооройтой болсон. Яг тэр үед Эми Адамс манайд ирсэн юм. Тэгээд "За, энэ гахай одоо нэртэй болох цаг нь болж" гэж бодоод Эми Адамс гэж нэрлэсэн.
RoyWilliams: Та Жеймс Бондын дүрийг үнэхээр татгалзах байсан гэж үү?
Эцэст нь зөвшөөрөх байсан байх. Миний төлөөлөгч Маргарет намайг Жеймс Бондын шалгаруулалтад орохыг бараг хүчээр тулгасан. Гэхдээ би “Жеймс Бондод тоглож байсан жүжигчин" гэж танигддаг болсон бол амьдрал таатай биш байх байсан гэж боддог. Өглөө кофе авах бүрт л хүмүүс "Хөөе, нөгөө Жеймс Бондод тоглож байсан хүн мөн үү. Тийм ээ, надад бол тийм ч их таалагдаагүй" гээд ярьж зогсоно.
The_Mighty_Clam болон clickclickdrone: “Event Horizon” киноны алдагдсан дүрснүүдийн талаар юу мэдэх вэ?
Эцсийн бүтээлд ашиглаагүй материал маш их бий. Аймшгийн кино дээр ажиллаж байхдаа хүмүүс нэг зүйлийг мартдаг. Харагдахгүй байгаа зүйл л хамгийн аймшигтай. Мангасыг харчихвал түүнтэй яаж тэмцэхээ бодож болно. Харин юу ч харагдахгүй бол дараа нь юу болохыг хэн ч мэдэхгүй.Киноны эцсийн хувилбарыг анх үзэхдээ тийм нам гүм, түгшүүртэй мөчүүд бараг үлдээгүй байгаад их гайхсан. Яагаад бүрмөсөн алга болсныг өнөөдөр хүртэл мэдэхгүй.
AmongstTheWaves: Та ерөнхийдөө түгээмэл царайтай шүүдээ. Энэ нь амжилтын тань нэг нууц нь энэ болов уу?
Үгүй дээ. Харин ч эсрэгээрээ. Энгийн төрхөө даван туулж байж өнөөдрийн хэмжээнд хүрсэн гэж боддог.
Thatsover: Коллеждоо хүндэт зангиа авах гэж очоод "Энд сурахдаа үнэхээр дургүй байсан" гэж хэлээд бүгдийг инээлгэсэн үеэ санаж байна уу?
Би есөн настайгаасаа сургуулийнхаа дотуур байранд амьдарсан. Амар байгаагүй ч давж гарсан. Тэнд байсан хөвгүүдтэй ярилцаж байхдаа судалтай ганган хүрэм өмссөн ахлагч нар, регби, крикетийн шилдэг тоглогчдыг хараад нэг бодол орж ирсэн юм. Надад тийм ганган хүрэм байгаагүй. Учир нь би юунд ч онцгой сайн байгаагүй.Тэгээд би тэдэнд "Та нарын амьдрал энгийн л байх болно. Харин би та нараас илүү онгой хүрэм өмсөөгүй байгаа хүүхдүүдийг сонирхож байна. Ирээдүйд яг тэд л өөрсдийн амьдралаа үр бүтээлтэй өнгөрүүлнэ" гэж хэлсэн. Сургуульдаа цойлсноос цааш амьдрал нь дандаа уруудаж байгаа мэт санагдах вий.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэм Нилл бол дэлгэцэн дээр ч, амьдрал дээр ч их даруухан хүн байжээ, ярилцлага нь их дулаахан санагдлаа
Hunuusuus iluu nohoig oilgodog gesen ug ni amitanii setgeliig uneheer mederdeg hunii l helj chadah ug baina
Робин Уильямсын тухай ярьсан хэсгийг уншихад нэгэн агуу жүжигчнийг өөр өнцгөөс харлаа
Robin Williams-iin dotor baisan gunigiin talaar helsen ni setgeld ih hurch baina
Алдартай хүн байсан ч амьдралынхаа талаар маш энгийнээр ярьсан нь таалагдлаа
Jurassic Park-iin tsaad tuuhiig sonsohod kino dahin uzeh husel turj baina
Нохойтой өссөн хүмүүс энэ яриаг илүү ойлгох байх, амьтад үнэхээр эзнээ мэдэрдэг
Fire gedeg nohoinii tuhai huuchilsan ni uneheer ineedtei ch setgel hudulguj bailaa
Тэр чемоданаа хүртэл нууж бэлддэг байсан гэхэд нохой нь ямар ухаантай байсныг илтгэж байна
Aguu jujigchin geheer zaaval tom tom ug heldeg baih albagui gedgiig ene yariltslaga haruullaa
Жеймс Бондын дүрийг аваагүйдээ харамсдаггүй гэсэн нь сонирхолтой бодол байлаа
Amjilt gedeg zarimdaa songolt hiisen zorig deer togtdog yum baina
Робин Уильямсын нэрийг дурдсан хэсэг хамгийн их сэтгэл хөдөлгөлөө
Engiin torh oo davan tuulj irsen gej helsen ni zaluust ih tom uram ugch baina
Ийм тайван, нээлттэй ярилцлага ховор болжээ
Helena Bonham Carter unee bolsondoo bayarladag gedeg heseg ineedtei bailaa