НИЙГЭМ

Ч.Хүрэлбаатар: Дараачийн НӨАТ-ын буцаан олголт ирэх дөрөвдүгээр сард хийгдэнэ

Засгийн газрын өнөөдрийн /2020.02.04/ хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрбээр өнгөрөгч 2019 оны НӨАТ-ыг үндэслэн иргэдэд 20 хувийн буцаан олголт болох 148 тэрбум төгрөгийг өгөхөөр шийдвэрлэсэн ба, энэ нь 26 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлт гэдгийг дурьдсан юм. Түүнчлэн,

“Энэхүү буцаан олголтын ирэх даваа гараг буюу хоёрдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн шилжүүлнэ.

Мөн Татварын багц хуулиар цаашид буцаан олголтыг улирал бүрт хийж эхэлнэ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сар, долоодугаар сар, аравдугаар сард НӨАТ-ын буцаан олголт хийгдэнэ.

Харин 996 иргэнд холбогдох 2.1 тэрбум төгрөгийн гүйлгээг зөрчилтэй хэмээн үзэж, хянаж байна. Тухайлбал, иргэдэд олгох ёстой НӨАТ-ын мөнгийг нэгэн зочид буудлын ажилтан хуримтлуулж, өөртөө бүртгүүлж авсан байна. Энэ мэт зөрчлүүдийг хяналт шалгалт хийж, арилгах чиглэлд ажиллалаа” хэмээсэн юм.

Тэрбээр өнгөрөгч 2019 онд төсвийн орлого 700 тэрбум төгрөгөөр давж биелсэн, үүний адил иргэдийн буцаан олголт ч мөн нэмэгдлээ гэсэн байр суурийг илэрхийлэв.

Ингээд иргэдийг баримтаа идэвхтэй бүртгүүлж, аж ахуйн нэгжүүдээс нэхэж авдаг болсонд баярлаж байна гэлээ.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button