Нийгмийн

Оймсондоо авлигын мөнгөө нуусан Н.Баярсайхан нарыг ӨНӨӨДӨР шүүнэ

Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхим МХЕГ-ын хэлтсийн дарга асан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарын 19 хүнд холбогдох авлига, албан тушаалын гэмт хэргийг өнөөдөр /2020.02.05/ шүүнэ.

МХЕГ-ын Хил, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байх үедээ бусдыг хясан боогдуулж, онц их хэмжээний авлига авч байгаад үйлдэл дээрээ баригдсан Н.Баярсайхан, Э.Аззаяа нарт холбогдох авлигын хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны тавдугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд авлига авсан нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь олон нийтийн шүүмжлэлийн бай болсон юм.

Прокурорын эсэргүүцлийн дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны есдүгээр сарын 10-ны өдөр уг хэргийг хянан хэлэлцээд 908 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ganbaatar
Ganbaatar

Harj l baiy.ug ni ulaan tsaim gazar deeree barigdsan hereg shude.

иргэн
иргэн

Том авлигын,Банкны хэргүүд,Офшорынхон,Бондуудын хулгай,Асемийн дээрэм нэмээд АМНАТ-ийн хулгай гэхчилэн томоохон хэргүүд нэг нь ч шийдэгдээгүй сонгууль хүлээгээд л байж байна. Энэ улсад хууль шүүх дампуурсан шүү дээ. Оймс бандааж хан яриад л чааваас ажил хийсэн нэр зүүхгээд л

хар
хар

онигоотой эр хүн шүүтэй

Өнөөх л манай үеийнхэн
Өнөөх л манай үеийнхэн

Даанч яавдаа энэ хүн уг нь оймсондоо ногоон нууна гэж ажилд ороогүй л байх, Шудрага бусын хонгил хаагдаагүй үед хэчнээн бидний үеийн залуучууд мөн үр хүүхдүүд хохирохыг бид таашгүй. Энэ бол нийгмийн оюун санааны тахал

Холбоотой мэдээ

Back to top button