Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын түүхэн дэх хамгийн өртөг өндөртэй гэр бүл салалт шийдэгдэхэд ойрхон байна

Ес гаруй жил үргэлжилсэн шүүх хурлын дараа БНСУ-ын түүхэн дэх хамгийн өртөг өндөртэй гэр бүл салалт шийдэгдэхэд ойрхон байна. Тодруулбал “SK Group”-ийн дарга Чэ Тэ Вон болон Наби урлагийн төвийн захирал Ро Со Ён нарын гэр бүл салалт болон өмч хуваах шүүхийн маргаан дуусахад ойртож иржээ.

Өмч, хөрөнгө хуваас талаарх шүүхийн шийдвэрийг аль нэг тал давж заалдах эцсийн хугацаа баасан гараг /2026.08.14/ юм. Хэрэв аль нэг тал энэ хугацаанд давж заалдахгүй бол Чэ Тэ Вон 944 тэрбум воныг Ро Со Ёнд төлөхийг тушаасан шийдвэр хүчин төгөлдөр болж, есөн жил үргэлжилсэн шүүхийн маргаан шийдвэрлэгдэнэ.

Шүүхийн баримт бичгээс харвал Ро Со Ён 2017 онд гэр бүл салах өргөдөл өгсөн ч тэд 2005 онд гэрийнхээ өөр өөр байранд амьдрах болсноор хөндийрч эхэлсэн аж. Чэ Тэ Вон гэр бүл хөндийрөх болсон шалтгааныг ээж, аав нь нас барсны дараа сэтгэл зүйн дэмжлэг үзүүлээгүйтэй холбоотой гэж мэдэгдэж байжээ. 2003 онд Чэ Тэ Вон санхүүгийн дуулиант хэргийн улмаас баривчлагдсаны дараа ч мөн сэтгэл зүйн дэмжлэг үзүүлээгүй гэж тэр мэдэгдсэн байна. Харин Ро Со Ён тэдгээр мөчүүдэд гэр бүлийн бүрэн бүтэн байдлыг хадгалж, хүүхдүүдээ харж өсгөж байсан гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button