Хойд Солонгос АНУ-Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын өмнө баллистик пуужин харважээ
АНУ болон Өмнөд Солонгос хамтарсан цэргийн сургуулилт ирэх долоо хоногийн даваа гарагаас /2026.08.17/ хийх юм. Тэгвэл Хойд Солонгос өнөөдөр /2026.08.12/ далай руу баллистик пуужин харвасан талаар Өмнөд Солонгос болон Япон мэдэгджээ. АНУ болон Өмнөд Солонгосын сургуулилт нь Хойд Солонгосын цөмийн болон бусад зэвсгийн хүчин чадлыг эсэргүүцэхэд бэлтгэх зорилготой юм. Тус сургуулилтыг Пёньян эрс эсэргүүцэж байна хэмээн шүүмжилжээ.
Японы Батлан хамгаалахын яам мэдээлэл хийснээр пуужин хамгийн өндөртөө газрын гадаргаас 90 км-т хүрч, Японы эдийн засгийн онцгой бүсээс гадна унасан байна. Тус улсын Батлан хамгаалахын сайд Шинжиро Коизүми мэдэгдэл хийхдээ “Бээжин дэх Японы Элчин сайдын яамны дипломат сувгаар дамжуулж Япон улс үүнийг хатуу эсэргүүцэн, буруушааж буйгаа Хойд Солонгост мэдэгдсэн” гэсэн юм.
Өмнөд Солонгосын Зэвсэгт хүчний нэгдсэн штаб мэдэгдэхдээ, Хойд Солонгос зүүн эрэг дээрээ оршдог Вонсан бүсээс пуужин харвасан хэмээжээ. Энэ жил Хойд Солонгос баллистик пуужингаас гадна пуужин харвах систем зэрэг хэд хэдэн тактикийн зэвсэг туршиж үзсэн байна.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.