Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Ираны боомтуудад тавьсан бүслэлтээ тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлж чадна гэжээ

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет пүрэв гарагт /2026.08.13/ мэдэгдэл хийхдээ Ираны боомтуудад тэнгисийн хүчнээрээ хөдөлгөөний хязгаарлалт тавьснаа тодорхойгүй хугацаагаар үргэлжлүүлж чадна гэжээ. Харин АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент Вашингтон Иранд үзүүлж буй эдийн засгийн дарамтаа нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн байна.

Хэгсет “Newsmax” сувгийн “Rob Schmitt Tonight” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө “Ирэх долоо хоногуудад гарах мэдэгдлүүдийг хараарай. Бид урьд өмнө нь үзэгдэж байгаагүй арга хэмжээ авна” гэжээ. Зургаадугаар сард хоёр тал дайныг дуусгах харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурсан. Гэвч тус тохиролцоо нуран унасны дараа Иран Ормузын хоолойг Вашингтоны эсрэг хөшүүрэг болгон ашиглах гэж оролдох болсон.

Иран тус хоолойгоор дамжин өнгөрөхийг оролдсон хөлгүүд рүү халдсаар байна. Пүрэв гарагт /2026.08.13/ Абу Дабигийн Үндэсний газрын тосны компанийн хоёр хөлөг Ормузын хоолойд цохилтод өртжээ. АНЭУ-ын засгийн газар тус халдлагыг Иран үйлдсэн хэмээн буруутгасан байна. Ираны хувьд Ормузын хоолойг нээхэд АНУ-д тавин шаардлагуудаа өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн. Трамп үүний хариуд Ираныг нөхөн төлбөр төлөхийг шаардсан юм.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button