НИЙГЭМ
Цэргийн бүртгэл дуусахад ХОЁР хоног үлдлээ
Цэргийн албаны тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт цэргийн бэлтгэл алба хаах насны иргэн жил бүр цэргийн бүртгэлд бүртгүүлж, цэргийн үүрэгтний үнэмлэхэд тэмдэглэл хийлгэнэ гэж заасан байдаг. Цэргийн бүртгэл хоёрдугаар сарын 7-ны өдрийг хүртэл хорооны Засаг даргын ажлын байранд үргэлжилнэ.
Бүртгэлд дараах насны иргэд хамрагдана. Үүнд:
• Иргэн – 18-50 нас
• Дээд офицер /генерал/ – 65 нас хүртэл
• Ахлах офицер – 60 нас хүртэл
• Дунд офицер, ахлагч -55 нас хүртэл
• Эмэгтэй офицер, ахлагч болон байлдагч, түрүүч – 50 нас хүртэл
• Цэргийн бүртгэл ажлын өдрүүдэд 09:00-19:00 цаг хүртэл хийгдэх юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.