УЛС ТӨР

Д.Оюунхорол: Хорт хавдрыг эрт илрүүлэх ажлыг хийж чадсан

Намрын чуулганаар хэлэлцсэн асуудлууд, хийсэн ажлынхаа талаар УИХ-ын Байнгын хороод ажлаа тайлагнаж байгаа билээ. Өнөөдөр /2020.02.05/ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагнав.

Тус байнгын хороо 2019 оны намрын чуулганы хугацаанд 10 удаа хуралдаж бие даасан гурван хууль, хамтарсан гурван хууль, УИХ-ын гурван тогтоолыг хэлэлцэн батлуулжээ. Энэ талаар Байнгын хороон дарга Д.Оюунхорол дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.

Иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах эрх зүйн орчин бүрдлээ

Манай улсад жилд 6000 хүн хорт хавдар гэсэн онош сонсож, 60 хувь нь тэр жилдээ нас бардаг гэсэн судагаа байдаг бөгөөд хорт хавдраар өвчлөгсдийн 36 хувь нь  элэгний, 15 хувь нь ходоодны, зургаан хувь нь улаан хоолойн, найман хувь нь умайн хүзүүний хорт хавдраар өвчлөгсөд аж. Нийт хавдраар нас барагсдын 65 хувийг энэ дөрвөн төрлийн хорт хавдар эзэлдэг байна.

Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжиж, зорилтот бүлгийн иргэдийг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 30 хувь, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувь, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэсэн гэж үзэж байгааг тэрбээр тодотгосон юм.

Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг батлуулав

Энэ хуулиар 1990 онд баталсан БНМАУ-ын тэтгэврийн хуульд заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэдийн тэтгэврийн хэмжээг 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн юм. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар дээрх нөхцөлөөр 21 208 иргэн Нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авч байгаа бөгөөд эдгээрийн 14 465 нь олон хүүхэд төрүүлсэн эхчүүд, 3786 нь 27 жил ажиллан нас харгалзахгүй тэтгэвэр тогтоолгосон эмэгтэйчүүд, 2957 нь 32 жил ажиллан 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд юм.

Эдгээр 21208 иргэдийн суурь тэтгэврийн хэмжээг 50 000 төгрөгөөр нэмэгдүүлэхэд 12.7 тэрбум төгрөг шаардлагатай байсныг 2020 оны төсөвт тусгасан байна. Ингэснээр эдгээр иргэдийн тэтгэврийн хэмжээ дунджаар 362.0-497.0 төгрөгт хүрлээ. Түүнчлэн 2020 оны 02 сарын 01-ний өдрөөс тэтгэвэр авагчдын тэтгэвэр 25 000-30 000 төгрөгөөр нэмэгдсэн гэдгийг Байнгын хорооны дарга дурдсан.

Инновацид суурилсан шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх боломж бүрдэнэ

Нийгмийн бодлого, болосврол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулсан билээ. Хууль батлагдсанаар инновацийн үйл ажиллагаа, дэд бүтэц, түүнд оролцогч талын эрх үүргийн хуваарилалт тодорхой болж, талуудын оролцоо тэгш хангагдан, төрөөс олгож буй санхүүжилтийн дэмжлэг оновчтой болох юм. Түүнчлэн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай дэд бүтцийг бий болгох, төр-хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа, түншлэл өргөжин тэлэх эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх ач холбогдолтой гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо. Хууль хэрэгжсэнээр эдийн засагт инновацид суурилсан бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хувь хэмжээ нэмэгдэн, шинэ бүтээгдэхүүн, технологи бий болж, олон улсын зах зээлд үндэсний брэндийг нэвтрүүлэх урт хугацааны тогтвортой хөшүүрэг, суурь тавигдах боломж бүрдэж буй юм.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хууль батлагдав

Нийгмийн даатгалын сангаас 2019 оны 12 дугаар 31-ний байдлаар нийтдээ 421.1 мянган иргэн тэтгэвэр авч буй бөгөөд тэдгээр иргэдийн 54.5 хувь буюу 229.4 мянган тэтгэвэр авагч нь 763.3 төгрөгийн тэтгэврийн зээлийн үлдэгдэлтэй байсан юм. Үүнийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн эзэмшлийн Салхитын мөнгө, алтны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаас олох орлогоос төрд ногдох өгөөжийг барьцаалан үнэт цаас гаргах замаар барагдуулахаар хуульд заасан гэдгийг Байнгын хорооны дарга Д.Оюунхорол тодруулан хэллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
баты
баты

Монгол төрд хорт хавдар болтлоо шигсэн Оюунхорол шоронд орох ёстой шүү

Зочин
Зочин
Reply to  баты

Одоо энэ үү дээ? Унтаж сэрмэгц луйвар хийж байсан хүн яаж амжуулсан юм бол оо?

Буриад
Буриад

Одоо энэ үү дээ? Унтаж байх зуураа луйвар хийгээд завгүй байсан хүн яаж амжуулдаг байна аа

Холбоотой мэдээ

Back to top button