УЛС ТӨР

УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: БНХАУ-аас гахай, тахианы мах импортлохыг ХОРИГЛОНО

Улсын Онцгой комисс өнөөдөр хаалттай горимоор хуралдлаа. Хуралдаан дууссаны дараа хэлэлцсэн асуудлуудаа танилцуулж байна. Хурлаар зарим шийдвэрүүдийг гаргажээ.

Тухайлбал, БНХАУ-аас тахианы мах, махан бүтээгдэхүүнийг оруулахгүй байх, шинэ коронавирустай холбоотойгоор тусгай шинэ эмнэлэг гаргах, хүнсний хангамж, үнийг тогтвортой барих асуудал, улсын нөөцөд байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг хуваарилах зэрэг асуудлыг хэлэлцсэн.

-ЗАРИМ ЭМНЭЛГИЙГ СУЛЛАЖ, БИЕ ДААН АЖИЛЛУУЛНА-

Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал мэдээлэл хийлээ. Тэрээр “Онцгой комиссын саяын хуралдаанаар коронавирусийн эсрэг хэрэгжүүлэх шинэ төлөвлөгөө, зайлшгүй хийх шаардлагатай байгаа ажлуудын талаар ярилцлаа. Маргааш дахин хуралдаж хэрэгжүүлэх ажлынхаа төлөвлөгөөг эцэслэн батална. Хилийн боомтуудыг хязгаарлах зайлшгүй шаардлага үүсэж байна. Тэр дундаа Замын-Үүд боомтод онцгой анхаарал хандуулах шаардлага бий боллоо. Хилээр орж ирэх хүсэлтэй Монгол иргэд олон байна. Тухайлахад, Эрээнээс 300 гаруй иргэн орж ирэх хүсэлтээ гаргаад байгаа. Коронавирусийн эсрэг шинэ төлөвлөгөө гарган ажиллахаар болж байна.

Ингэхдээ салбар дундын төлөвлөгөөгөө баталж, хэрхэн ажиллахаа тодорхой болгоно. Үүнд санхүүжилт шаардлагатай. Эрүүл мэндийн салбараас ихээхэн хэмжээний санхүүжилт шаардлагатай гэсэн санал орж ирсэн. Энэ асуудлыг маргааш ярина. Эмнэлэг бүр онцгой нөхцөл байдлаар ажиллахаас илүү нэг эмнэлгээ дагнаж ажиллуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн яам судлаад ямар эмнэлэг бие даан ажиллахаа шийднэ. Төрийн тусгай албан хаагчдын эмнэлэг юм уу Цэргийн госпиталын алийг нь суллах боломжтойг судлахаар болсон. Үүний дараа асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэнэ” гэсэн юм.

-ГАДААДААС ОРЖ ИРСЭН ИРГЭДИЙГ ХИЛИЙН БООМТОД ТУСГААРЛАНА-

Мөн тэрээр гадаадаас орж ирж байгаа хүмүүсийг хилийн боомт дээр нь тусгаарлах асуудал яригдана. 6-7 хүний бүрэлдэхүүнтэй баг хилийн боомт дээр очиж ажиллана хэмээн тодотголоо.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Короновирус Хятад улсад болон бусад улс онуудад асар хурдацтай тархаж, шинэ тохиолдлууд ч нэмэгдсээр, олон хүн хорвоог орхиж байна. Улсын онцгой комисс вирусын талаарх асуудалд цаг тухай бүр анхаарч байгаа нь харагдаж байна. Иргэдийн зүгээс талархал илэрхийлье! Мэдээж Замын-Үүд уг вирус манай улсад орж ирэх гол үүд хаалга болно. Энд эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид, тусламжийг хүч нэмэгдүүлэн ажиллах нь зөв байх. Олон хүн оруулах тусам эрсдэл өндөрсөх магадлалтай. Шаглгалт, шинжилгээг нарийн сайн хийх шаардлагатай. Мэдээж, улс орон, ЭМЯнд энэ их ажлыг зохион байгуулж гүйцэтгэхэд хөрөнгө мөнгө чамгүй их хэрэгтэй байгаа. Зарим иргэдийн хувьд ч ажиллахгүй гэртээ нэлээд хугацаагаар суугаад мөнгөгүй болж байгаа тохиолдол байгааг Төр, Засаг анхааралдаа авахад илүүдэхгүй санагдана. ХҮн бүр хариуцлагтай, ариутгал сайн хийж, дэглэмээ сайн сахьцгаая гэж уриалъя!

Зочин
Зочин

хятадаас ямар ч хүнс оруулахыг бүр мөсөн хориглооч ээ

гарам
гарам

хятадаас ямар ч хүнс оруулахыг бүр мөсөн хориглооч ээ

Холбоотой мэдээ

Back to top button