УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Нүүдэлчин" дэлхийн соёлын өвийн фестиваль энэ сарын 21-нд эхэлнэ

"Нүүдэлчин" фестиваль 2026 болоход дөрөв хоног үлдлээ. Монголын өв соёл, үндэсний үйлдвэрлэл, гар урлал, уламжлалт зан заншлыг олон улсад сурталчлан таниулах "Нүүдэлчин" дэлхийн соёлын фестиваль наймдугаар сарын 21–23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд зохион байгуулагдана.

Фестивалийн үеэр аймаг, нийслэлийн отог, “Соёлын өвийн өртөө”, “Нүүдэлчдийн ертөнц: Өнгөрсөн ба ирээдүй” олон улсын эрдэм шинжилгээний хурал, “Жуулчны хоолны гудамж”, “Жижиг дунд үйлдвэрлэлийн” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана. Мөн соёлын биет бус өвийн оршин тогтнох чадварыг тодорхойлох үзлэгийг үргэлжлүүлэн фестивальд оролцогч өвлөн уламжлагчдаас өвийн оршихуйд хамаарах мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг уламжлалтай.

Мөн үндэсний спортын олон төрөлт тэмцээнүүд зохион байгуулагддаг билээ.

  • Үзэгчдэд зориулсан Буриад сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Үзэгчдэд зориулсан сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Өсвөрийн шагайн харвааны тэмцээн (Төв талбай)
  • Үндэсний бөхийн өсвөрийн болон сонирхогчдын барилдаан (Төв талбай)
  • Морьт харваа (Морьт харвааны талбай)
  • Уран уургач, бугуйл, эмнэг булгиулах, ташуур шүүрэх (Адуучдын талбай)
  • Улс, аймаг, цэргийн цолтой бөхийн барилдаан (Төв талбай)
  • Үндэсний сурын харвааны тэмцээн (Сурын талбай)
  • Морьтой монголжин тэмцээн (Адуучдын талбай)

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button