ЭРҮҮЛ МЭНД
Дэд сайд асан Ж.Амарсанаа коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа

Эрүүл мэндийн дэд сайд асан, анагаах ухааны доктор Ж.Амарсанаа өнөөдөр /2020.02.05/ Эрүүл мэндийн яаманд коронавирусийн 50 ширхэг оношлуур хандивлалаа.
Тус оношлуурыг БНХАУ-аас авчирсан бөгөөд хилээр нэвтрүүлэхэд нэлээд хоног алдсаны эцэст Эрүүл мэндийн яаманд хүлээлгэн өгч байгаа аж.
Тэрбээр коронавирусийн голомт БНХАУ-ын Ухань хотод очиж ажиллахаар эмч нарын баг бүрдүүлээд байсан юм. Гэвч коронавирусийн халдвартай холбоотойгоор хил хаасан тул Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр хэнийг ч хилээр гаргахгүй тул явж чадахгүйд хүрээд байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.