НИЙГЭМНийгэм мэдээ

Философич С.Молор-Эрдэнийг суллах эсэхийг өнөөдөр 14:00 цагаас шийднэ

Философич С.Молор-Эрдэнийг "Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, язгуур өв соёл, түүхийг илтэд гуйвуулж, гутаан доромжилсон" гэх үндэслэлээр ТЕГ-аас саатуулан шалгасан. Улмаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Тэгвэл түүний өмгөөлөгчдийн зүгээс уг шийдвэрийг эсэргүүцэн гаргасан гомдлыг шүүх хүлээн авсан байна. Иймд өнөөдөр буюу есдүгээр сарын 8-ны 14:00 цагт тус гомдлыг хэлэлцэх аж. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button