Эйфелийн цамхаг эмэгтэй ажилчдаа нуусан гэх маргааны улмаас үйл ажиллагаа нь зогсжээ
Эйфелийн цамхагт Бочасанваси Акшар Пурушоттам Сваминараян (BAPS) нэртэй Хинду шашны бүлгийн гишүүд зочлох үед эмэгтэй ажилчдыг тэдэнд харуулахгүйн тулд нууж, цамхгаас гаргасан гэх явдал шүүмжлэл дагуулаад байна. Цамхгийн ажилчдын эвлэлийн төлөөлөгч Диана Давойн хэлэхдээ шашны бүлгийн гишүүд ирэх үед эмэгтэй ажилчдыг ажлын байрнаас гаргасан гэжээ.
Уг явдлыг эсэргүүцсэн ажилчид ажил хаяж, Эйфелийн цамхгийн үйл ажиллагаа зогссон байна. Цамхгийн ажилчид мэдэгдэл гаргахдаа “Эмэгтэй ажилчдыг хүйсээр нь ялгаж, нуух зааварчилгаа өгсийг буруушааж байна” гэжээ. Эйфелийг ажиллуулдаг “SETE” компани мэдэгдэл хийхдээ Хинду шашинтнууд аяллын үеэр эмэгтэйчүүдтэй харилцах тохиолдлыг бууруулах тал дээр зохион байгуулах хүсэлт тавьсан нь үнэн гэсэн байна. Энэхүү хүсэлтийг нь хүлээн авах ёсгүй байснаа тус компани мэдэгдсэн юм.
Даваа гарагийн /2026.09.07/ орой “BAPS” бүлэг мэдэгдэл гаргахдаа хүмүүс болсон явдалд сэтгэл зовниж буйгаа илэрхийлснийг нухацтай хүлээн авч, тав тухгүй байдал учруулж, дургүйцэл хүргэх зүйл болсонд уучлал гуйжээ.
Эх сурвалж: Euro News












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.