С.Молор-Эрдэнийн багш Вильхельм Фоссенкуль: Шүүмжлэлт сэтгэлгээ, нээлттэй үзэл бодлынхоо улмаас хоригдож буйд зовниж байна
Философич С.Молор-Эрдэнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хориод буй. Түүнийг "Үндэсний эв нэгдлийг бусниулах хэрэг. Хүмүүсийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, шашны номлол, үзэл бодлоор дайсагнуулах, эвдрэлцүүлэх, салан тусгаарлахыг ухуулсан, уриалсан, ялгаварлан гадуурхсан, хүчирхийлсэн, эрхийг нь хязгаарласан, давуу байдал тогтоосон" гэх зүйл ангиар шалгаж буй.
Тэгвэл түүний багш Герман улсын Мюнхен хотын Людвиг-Максимилианы их сургуулийн философийн профессор Вильхельм Фоссенкуль дараах байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "хуучин докторант С.Молор-Эрдэнэ баривчлагдсан тухай мэдээг би сонссон бөгөөд энэ мэдээ намайг гүнээ цочирдууллаа. Молор-Эрдэнэ нь 2007 онд миний удирдлага дор философийн чиглэлээр “Мэдлэг гэж юу вэ?” гэсэн асуудалыг хөндсөн докторын ажлаа хамгаалан төгссөн.
Тэр бол ёс зүй, ёс суртахууны хувьд шударга, зарчимч хүн. Түүний хувьд эх орныхоо өмнө хүлээх хариуцлага, мөн мэдээж өөрийнхөө болон гэр бүлийнхээ өмнө хүлээх хариуцлага нэн чухал. Түүнийг бодитой бус үнэн зөв бус үндэслэлгүйгээр баривчилж, урьдчилан хорьж байгаа нь миний сэтгэлийг маш их түгшээж байна. Монголын эрх зүйт төр түүнийг суллаж, амьдрал болон ажлаа үргэлжлүүлэх боломжийг нь хангана гэдэгт би чин сэтгэлээсээ найдаж байна.
Философич хүн мэдлэгийн талаарх тогтсон ойлголтуудыг шүүмжлэлтэйгээр эргэлзэн шинжлэх ёстой. Мөн бусдад таалагдахгүй, таагүй санагдаж болох байр суурийг илэрхийлж, бусдын асууж зүрхэлдэггүй эсвэл таагүй гэж үздэг асуултуудыг тавих эрхтэй байх ёстой. С.Молор-Эрдэнэ шүүмжлэлт сэтгэлгээ, нээлттэй үзэл бодлынхоо улмаас одоо урьдчилан хоригдож байгаа нь надад маш их санаа зовнил төрүүлж байна. Энэ нөхцөл байдал эцэс болно гэдэгт би түүний төлөө чин сэтгэлээсээ найдаж байна" гэжээ.
Б.САНАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шүүмжлэлт сэтгэлгээ нэрийн доор Монгол улсыг үгүйсгэх,монгол үндэстнийг үгүйсгэж цыгантай адилтгах оролдлогыг дэмждэг Гэрман улсын их сургууль байгаа нь харамсалтай.
Их хааныгаа үгүйсгэж байгаа нь шүүмжлэлт сэтгэлгээ бол биш л дээ.
Улс орон, үндэстэн, тусгаар тогтнолыг үгүйсгэж, доромжлох эрх энэ хүнд байхгүй. Энэ тохиодол бол таны өмөөрөх тохиолдол биш.
улс үндэстнээр нь үгүйсгэж бүр санаа саванд багтахгүй зүйл ярьсан олон жил санаатай зохион байгуулалттай явж иржээ энэ хүн
Mngluud pyaldag manj ugnees uur um sonsoj chadahguee.
Молорэрдэнэ бүр аргаа барж арчаагаа алдаж гадаад хүнээр хүртэл юм бичүүлж байх шив.Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ хадуурч давхидаг морь шиг галзуураад бүхэл бүтэн улс үндэсээр нь гутаан доромжлоод байвал үйлчилдэг хууль гэж бас бий.Одоо чамд Монголд амьдрах нүүр гэж бий юу.Багш гэх энэ хүн нь Герман гэдэг улс байхгүй Ари гэх үндэстэн дэлхийн дээр байхгүй гээд яриад өөрөө маргааш нь шоронд заларна гэдгээ мэдэж л байгаа даа.
Барууны орон гэхээр бүхнээр тэргүүлэгч, сайхан орон гэж санагддаг бсн. Тэр үе одоо нэгэнт өнгөрсөнв Хамгийн хувиа хичээгч, новшийн сэтгэлгээтэй хүмүүс бол барууныхан. МЭ гээд байгаа энэ нөхрийг эх орноос урвасан зүйл ангиар яллах хэрэгтэй