ЭДИЙН ЗАСАГ

Нүүрсний экспорт буурснаар “МАК”, “Өсөх зоос” компаниуд түр зогсолт хийжээ

Шинэ төрлийн “коронавирус”-ийн нөлөөгөөр БНХАУ-ын талын нүүрс татан авалт багасжээ. Үүнтэй холбогдуулан Монголын нүүрсний экспорт огцом буураад байгааг эдийн засагчид онцолж байгаа.

Тодруулбал, нүүрсний гол боомтууд болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн экспорт зогсоод буй аж.

Гашуунсухайт боомтоор өдөрт 100 хүрэхгүй, Шивээхүрэнгээр арав хүрэхгүй нүүрсний машин гарч байгаа юм байна.

Улмаар урд хөрш рүү нүүрс экспортлогч “МАК” ХХК, “Өсөх зоос” ХХК-иуд түр зогсолт хийжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Төмөрсүх
Төмөрсүх

Нүүрсээ гаогахгүй л баймаар байх юм

Холбоотой мэдээ

Back to top button