УЛС ТӨРУлс төрийн мэдээ
УИХ-ын зургаан байнгын хороод өнөөдөр хуралдана

Өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр УИХ-ын байнгын хороодын хуралдаан болно. Байнгын хороодын хурлаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулъя.
1. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10:00 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр ирүүлсэн, зөвшилцөх, санал, дүгнэлтээ Төсвийн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлнэ./
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
2. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11:00 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 11:00 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт (2008 оноос хойших хугацаанд) төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт сэдэвт ерөнхий хяналтын сонсголын бэлтгэх хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
4. Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан 12:00 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
5. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 13:30 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Боловсролын салбарын багш, ажилчдын нийгмийн баталгааны талаар Боловсролын сайдад хандаж тавьсан асуултын хариуг хэлэлцэх
- Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяагаас Хүүхдийн төлөө сангийн үйл ажиллагааны талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандсан асуулгын хариуг хэлэлцэх
6. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14:00 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай/
7. Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 15:00 цагаас
Хэлэлцэх асуудлууд:
- Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх /Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах/





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.