Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгч хуулийнхантай уулзахдаа Баян-өлгий аймагт ажилласан асуудлаар үүрэг өгчээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч У.Хүрэлсүх ЦЕГ, ОБЕГ, ХХЕГ зэрэг төрийн цэргийн байгууллагын дарга нарыг дуудаж уулзав.

Олон нийтийн сүлжээнд Хуулийн салбарт үүссэн асуудлаар уулзаж буй гэх агуулга нийтлэгдсэн. Харин ЦЕГ-ын дарга Ж.Болд тэргүүтэй хуулийнхан Ерөнхийлөгчийн өрөөнд орох үедээ "...цагдаа цэргийн хүн улс төрийн үйл ажиллагаанд оролцдоггүй, үүссэн нөхцөл байдлын талаар Засгийн газраас асуу" хэмээсэн юм.

Тэгвэл Ерөнхийлөгч хуулийн салбарын дарга нарыг өрөөндөө ямар асуудлаар дуудсан бэ?

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх энэ сарын 14-нд Баян-Өлгий аймагт ажилласан.

Энэ үеэрээ тус аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллагуудын дарга нарыг суулгаж байгаад,

  • Хэн ч үндэс угсаа, нийгмийн гарал, шашин шүтлэг, үзэл бодлоороо гадуурхагдах ёсгүй,
  • Эх хэлээ мэддэг бай,
  • Дураар зоргоор хөшөө дурсгал, бунхан босгоод байж болохгүй,
  • Уул ус, газар орны нэрийг дураараа өөрчлөхгүй
  • Төрийн албанд аль нэг угсаатан давуу эрхээр ажиллах ёсгүй гэсэн үүрэг өгсөн. Ерөнхийлөгчийн энэ өгсөн үүргийг ҮАБЗ-өөс хянаж ажиллахаар болсон гэсэн үг.

Үүнтэй холбогдуулан АТГ, ЦЕГ, ТЕГ зэрэг хуулийн байгууллагын удирдлагуудад дээр дурдагдсан агуулгаар үүрэг өгсөн байна. Нэг үгээр хэлбэл, цаг үеийн улс төрийн агуулга энд яригдаагүй байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Одоо тэр булш бунхан шарилыг нь цэвэршүүлэх хэрэгтэй.

Иргэниргэниргэн
Иргэниргэниргэн

Тэнэгээ шүүх прокурор авлигч хулгаачаа хурдан ялла гээч

Зочин
Зочин

газрыг цэцглэх хэрэгтэй тийм дураараа байж болохгүй биз дээ нэг хэсэг баян өлгийг тоохгүй орхиод одоо хэвэндээ орох цаг болсон

Холбоотой мэдээ

Back to top button