ОХУ: сонгуулийн хоёр дахь өдөр санал хураалтын системүүд рүү цахим халдлагууд орж ирсэн
Баасан гарагт /2026.09.18/ ОХУ-ын Төрийн Дум болон орон нутгийн захиргааны сонгууль явагдаж эхэлсэн. Тус сонгууль гурван өдрийг хамран явагдаж, өнөөдөр /2026.09.20/ дуусах юм. Санал хураалтын эхний өдөр сонгуулийн явцыг тасалдуулах гэсэн хэд хэдэн оролдлого ОХУ даяар бүртгэгджээ. Харин хоёр дахь өдөр санал хураалтын системүүд рүү цахим халдлагууд орж ирсэн байна. Барууны шинжээчид үзэж буйгаар энэхүү санал хураалт нь Кремлийн зүгээс оросуудыг Украины дайныг хэр дэмжиж буйг шалгах сорилт болж өгч байгаа аж.
Энэхүү сонгууль нь 2022 онд Украины дайн эхэлснээс хойш анх удаа явагдаж буй Төрийн Думын гишүүдийг сонгох санал хураалт гэдгээрээ онцлог. Ажиглагчид тус сонгуулиар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг дэмжиж ажилладаг Нэгдсэн Орос нам өрсөлдөөнгүй ялалт байгуулна гэж таамаглаж байна. Санал хураалт эхлэхээс өмнө дайныг эсэргүүцдэг Яблоко намыг Төрийн Думын жагсаалтад орох эрхийг нь хассан юм. Тус намаас бусад намын мөрийн хөтөлбөр нь Кремлийн бодлогуудтай ижил төстэй байна. Гэхдээ Яблоко намын зарим нэр дэвшигч зөвхөн нэг өрсөлдөгч л Төрийн Думд гардаг тойргуудад өрсөлдөж байгаа юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.