НИЙГЭМ

ГЕГ: Он гарснаас хойш БНХАУ-ын Ухань хотоос бараа импортлоогүй

Өнөөдөр /2020.02.07/ Гаалийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Монгол Улсын 2020 оны нэгдүгээр сарын гадаад худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвараас сэргийлэх ажлын талаар ярьсан юм.


ГЕГ-ын Статистикийн хэлтсийн дарга Б.Цэрэн, энэ оны эхний нэгдүгээр сарын байдлаар экспорт, импортын хэмжээ буурсан гэдгийг онцлов. Харин шинэ коронавирусийн халдвартай холбогдуулж хилээр амны хаалт, ариутгалын бодисын хэмжээ эрс өссөн бөгөөд тэдний дийлэнх нь БНХАУ, Турк болон БНСУ-аас орж ирсэн байна. Түүнлчэн урд хөршөөс голчилж нарийн ногоо болон автомашины сэлбэг, түлш зэрэг орж ирдэг бөгөөд хилийн боомтууд хаагдсанаар учрах эрсдэлийг бага гэж үзжээ.

Харин ГЕГ-ын Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэлийн газрын Хар тамхины хяналтын албаны дарга Б.Сүхбаатар,

“Энэ оны нэгдүгээр сард нийт 79 удаагийн зөрчлийг илрүүлж шийдвэрлэсэн. Хар тамхи, мансууруулах бодис, бэлэн мөнгийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхээс сэргийлэхэд чиглэсэн төлөвлөгөө гарган ажиллаж байгаа. Үүний дагуу хилийн хэд хэдэн боомтууд дээр мансууруулах бодис илрүүлэх 16 багаж, төхөөрөмжийг суурилууллаа.

Өнөөдрийн байдлаар хар тамхи болон мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг тохиолдоогүй байна. Сүүлийн гурван жилийн тухайд үүнтэй холбогдох 47 хэргийг шүүхэд хүргүүлсэн байдаг" хэмээн ярилаа.

Мөн Монгол Улсын хувьд БНХАУ-тай хиллэдэг 13 боомт байдаг бөгөөд хилийн хөдөлгөөнд зарим хязгаарлалтуудыг хийгээд буйг танилцуулсан юм. Тодруулбал, Монгол - Хятадын хилээр нэвтрэх иргэдийн хөдөлгөөнд 2020 оны хоёрдугаар сарын 1-ний өдрөөс гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл хөдөлгөөний хязгаарлалт хийх 39-р тогтоол гарсан байна.

Цаашлаад 2020 он гарснаас хойш шинэ төрлийн коронавирусийн халдварын голомт болох БНХАУ-ын Ухань хотоос бараа импортлоогүй гэв. Түүнчлэн хоёр цаг тутамд холбогдох мэдээллийг шуурхай авч, хяналт шалгалт явуулж байгаа аж.

С.ЧИЧҮҮЛЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button