НИЙГЭМНийгэм мэдээ

"Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хүүхдийг ивээх сангийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Өчигдөр /2026.10.12/ “Улаанбаатар төмөр зам” ХНН болон Хүүхдийг ивээх сангийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Санамж бичигт “УБТЗ” ХНН-ийн Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга А.Батболд, Хүүхдийг ивээх сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Л.Баян-Алтай нар гарын үсэг зурав.

Санамж бичгийн хүрээнд талууд хүүхэд хамгааллын чиглэлээр урт хугацааны хамтын ажиллагааг хөгжүүлж, аль нэг талын санаачилгыг дэмжин, үр ашигтай, идэвх санаачилгатай ажиллах зорилт дэвшүүлж байгаа юм. Санамж бичигт зааснаар хүүхдийн эрх, хамгаалал, хөгжил, оролцооны чиглэлээр бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх, хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтэд жил бүр дүгнэлт хийж, арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр соён гэгээрүүлэх, нөлөөллийн үйл ажиллагааг  зохион байгуулах, УБТЗ-ын ажилтан албан хаагч тэдний үр хүүхэд рүү чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.

“Улаанбаатар төмөр зам” ХНН нь 16 мянга гаруй ажилтантай бөгөөд нийт ажилтны 70 гаруй хувь 18-44 насны залуучууд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button