ЭДИЙН ЗАСАГ

Хамгийн олон баримт хэвлэсэн ААН, иргэдэд талархал гардуулжээ

Өнөөдөр /2020.02.07/ Сангийн яаманд 2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг олон нийтэд танилцуулж, талархал гардуулах үйл ажиллагаа болжээ.

Арга хэмжээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон ТЕГ-ын дарга Б.Заяабал, СЯ-ны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, ГТСМТТ УҮГ-ын захирал Т.Батбилэг, ТЕГ-ын ТОГ-ын дарга Д.Цогтжаргал нар оролцсон байна.

2019 онд хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэж, олгосон бизнес эрхлэгч иргэнээр Ц.Рэгзэдмаа, З.Цогтсүрэн, Н.Энхтунгалаг, А.Ариунбилэг, Т.Цэрэндулам, М.Эрдэнэчимэг, Р.Уранчимэг, Ц.Энхбат, М.Мандахбаяр, Д.Ганболд нар, аж ахуйн нэгжээр Мобиком корпораци ХХК, Номинтав трейд ХХК, Юнител ХХК, Ник ХХК, Петростар ХХК, Монос-Улаанбаатар ХХК, Миний дэлгүүр ХХК, Моннидер ХХК, Алтанжолоо трейд ХХК, Сэнтрал экспресс Си Ви Эс  ХХК-иуд тус тус шалгарчээ. 

Мөн энэ жилээс үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хамгийн олон цахим төлбөрийн баримт хэвлэсэн “Үндэсний үйлдвэрлэгч” компанийг тусгайлан тодруулахад Сүү ХХК-ийн хамт олон шалгарсан байна. Жагсаалтад 2018 онтой харьцуулахад 2019 онд хэвлэсэн төлбөрийн баримтын өсөлтөөр  Сиркл Чейн ХХК-ийн хамт олон тодорчээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button