Энтертайнмент

“Анна Каренина” жүжгийн дууг дуучин Б.Маралжингоо дуулна

Дэлхий даяар хамгийн олон сая хувь хэвлэгдэж, олон хэлээр орчуулагдсан эмэгтэй гол дүртэй зохиол “Анна Каренина” роман Монголд анх удаа тайзны бүтээл болж амилахаар болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тодруулбал, Оросын алдарт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн жүжиг удахгүй Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тавигдана.

Уг романыг Норовын Пүрэвдагва жүжгийн зохиолд хөрвүүлж, найруулагчаар төрийн шагналт Н.Наранбаатар, зураачаар соёлын тэргүүний ажилтан Т.Ганхуяг нар ажиллаж байгаа бөгөөд Аннагийн дүрд соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаа тоглохоор болсон билээ.

Харин тус жүжгийн дууны шүлгийг зохиолч, соёлын тэргүүний ажилтан Х.Болор-Эрдэнэ, хөгжмийг Ш.Өлзийбаяр, хөгжмийн найруулгыг А.Болорхүү бүтээж, дуучин Б.Маралжингоо дуулах юм байна.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн

хөгжил муутай ядуу оронд захын нэг хачин юмнууд дуучин ч гэх монголоор дүүрэн дуучингууд болимоор юм

Холбоотой мэдээ

Back to top button