ЖДҮХС-аас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулах хорооны хурал боллоо

Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр (мах, махан болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад) эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж буй Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд ЖДҮХС-аас олгох зээлийн сонгон шалгаруулалтын III шат - Төсөл сонгон шалгаруулах хорооны хурал (ТСШХ) болж байна.

ХХААХҮ-ийн Сайдын 2026 оны А/320 дугаар тушаалаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдээр (мах, махан болон ноос, ноолууран бүтээгдэхүүнээс бусад) эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортод гаргаж буй Улаанбаатар хотын бичил бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгохоор Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2,4 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг баталсан.
Зээл хүссэн төслийн материалыг 2026 оны 09 дүгээр сарын 02-оос 10 дугаар сарын 01-ний өдрийн 17.30 цаг хүртэл 30 хоногийн хугацаанд төсөл хүлээн авах цахим системээр (https://sme.gov.mn)-ээр амжилттай хүлээн авлаа. Улаанбаатар хотын 66 аж ахуйн нэгж бүртгүүлснээс 41 аж ахуйн нэгж 10,0 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтээ цахим систем баталгаажуулан ирүүлжээ.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заадаг. Зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 73,2% нь 200-300 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна.
"Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу борлуулалтын орлогоос хамааруулан зээл хүсэх дээд хэмжээг заадаг. Зээлийн цахим системд нийт ирүүлсэн хүсэлтийн 73,2% нь 200-300 сая хүртэлх төгрөгийн зээлийн хүсэлт ирүүлсэн байна.
Журмын 11.3-т зааснаар төсөл сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар зохион байгуулдаг бөгөөд төслийн иж бүрдэл, урьдчилсан судалгааг I шатанд, төслийн газар дээрх үнэлгээг II шатанд хийж, шаардлага хангасан төслүүдийг сонгон шалгаруулалтын эцсийн шат болох Төсөл сонгон шалгаруулах хорооны (ТСШХ)-ны хуралд оруулдаг.
Урьдчилсан судалгааны I шатанд-15, төслийн нарийвчилсан үнэлгээний II шатанд 7 аж ахуйн нэгж тэнцэж ТСШХорооны хуралд өөрсдийн төслийг танилцуулж байна.
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia

















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.